Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь “Хан хужирт” амралтын газарт сургалтад хамрагдаж байсан Завхан аймгийн сумуудын Засаг дарга нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж, зодолдсон талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл энэхүү зодоонд оролцсон Улиастай сумын Засаг дарга З.Наранбат, Тэлмэн сумын Засаг дарга Э.Төрболд, Нөмрөг сумын Засаг дарга Н.Дашдондов нараас Өвөрхангай аймгийн Хужирт сумын Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид тайлбар мэдүүлэг авчээ.
Болсон явдлын талаар Улиастай сумын Засаг дарга З.Наранбатаас тодрууллаа.
-Завхан аймгийн сумдын Засаг дарга нар хоорондоо зодолдсон гэдэг мэдээлэл байна. Тодруулбал, таныг бусдын биед халсан гэдэг мэдээлэл цацагдлаа?
-Сумдын удирдлагуудын сургалтын дараа хүлээн авалт болсон. Түүний дараа бид ам мурийж, маргалдсан нь үнэн. Гэхдээ хэвлэлээр гараад байгаа шиг нэгнийгээ зодож, цохиод гэмтээсэн зүйл байхгүй. Хоорондоо зодолдоогүй.
-Цагдаагийн байгууллага та нарыг шалгаж байгаа гэсэн үү?
-Тухайн үед олон нийтийн газар үймээн дэгдээлээ гээд амралтын газраас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм билээ. Дуудлагын дагуу шөнөдөө Өвөрхангай аймгийн Хужирт сумын цагдаагийн алба хаагчид ирсэн. Бид Хархорин суманд очиж, мэдүүлэг өгсөн. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан зүйл байхгүй. Болсон явдлын талаар цагдаагийн байгууллагад тайлбар өгсөн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дарга гэхээр л хазгай гишгэх эрхгүй бурхан болчихдог юмуу? Маргаа л биз
Завхан аймгийн УРГАМАЛ сумын АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ О.МӨНГӨНТУУЛ ХҮҮХНИЙ НЭР ХАЙЧИВ АА ТЭР цуг явсан хүүхнээ булаацалдав уу эсвэл энэ этгээдүүд
Завхан аймгийн УРГАМАЛ сумын АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ О.МӨНГӨНТУУЛ ХҮҮХНИЙ НЭР ХАЙЧИВ АА ТЭР цуг явсан хүүхнээ булаацалдав уу эсвэл энэ этгээдүүд
Маргалдаал биз ардаа үр хүүхэд хань ижилтэй хүмүүс бичиж байгаагаа бодооч