СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-04

Агаарын бохирдлыг бууруулахад 1 их наяд 795 тэрбум төгрөг зарцуулжээ

Нийтэлсэн
16 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
16 цагийн өмнө

“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, хариуцлага” хэлэлцүүлгээр үргэлжилсэн. 

“Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар тойм мэдээлэл хүргэсэн. 

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт борлуулалтын асуудал Байгаль орчин, уур өөрчлөлтийн яамны эрхлэх асуудлын хүрээнд ямар хамааралтай болох талаар болон өнгөрсөн хугацаанд “Таван толгой түлш” ХХК-д 146.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг сайжруулсан шахмал түлшний тээвэр, агуулах, борлуулалтад зориулж Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас олгосон. Түүнчлэн байлаа гэж Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар мэдээлэлдээ онцолсон.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан шинжээчийг дүгнэлтийг Г.Жавхлан танилцуулав.

Тэрбээр, хуулийн хэрэгжилтийн хүрээнд  Агаарын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгээгүй агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны зохицуулалт, үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд удирдлага, зохион байгуулалтын бүтцээс харахад байна гэв.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны чиг үүргийн хэрэгжилтийн талаарх үндэсний хөтөлбөрийг , салбар хоорондын ажлын уялдааг хангаж ажиллаагүй гэлээ.

Түүнчлэн байгааг шинжээч дүгнэлтдээ дурдсан.

Иймд аудитаар баталгаажсан болон утааг бууруулахад чиглэсэн тоонуудыг үндэслэн шинжээчид нэгдсэн тоо гаргасныг дурдлаа. 

Түүнчлэн тэрбээр энэ хүрээнд бөгөөд үүнээс улсын төсөвт эргэн төлүүлэх 1.9 тэрбум төгрөгийн 18 төлбөрийн акт, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн 101.5 тэрбум төгрөгийн 6 асуудал, зөрчил арилгуулах, таслан зогсоох, дахин давтан гаргуулахгүй байх 143.6 тэрбум төгрөгийн 55 албан шаардлага, ажлын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, бүртгэлээр илэрсэн алдааг арилгуулах чиглэлээр өгсөн 48.9 тэрбум төгрөгийн 68 зөвлөмж байсныг шинжээч дүгнэлтдээ онцолсон. 

Түүнчлэн Үндэсний аудитын газрын 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3/ 465 дугаар аудитын гэрчилгээгээр Цэвэр агаар сангийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан бол  “Таван толгой түлш” ХХК-ийн 2022, 2023 оны санхүүгийн тайланд тус тус хязгаарлалттай санал, дүгнэлт өгсөн байна. Энэ нөхцөлөөс дүгнэхэд “Тавантолгой  түлш” ХХК 2018-2021 оны санхүүгийн тайланд өөрчлөлтгүй дүгнэлттэй байсан бол 2022 оноос санхүүгийн сахилга бат суларсан байна гэв.

Мөн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тодруулбал, БОАЖ-ын сайдын 2019 оны 1/283,  А/323,  А/435 дугаар тушаалыг тус тус үндэслэн халаалтын зуухны үнс тоосонцрыг шүүх 290 ширхэг шүүлтүүрийг БНХАУ-ын дөрвөн хуулийн этгээдээс шууд худалдан авахаар байгуулсан 12 тэрбум төгрөгийн гэрээ байна. Үүнд Үндэсний аудитын газраас урьдахаар албан шаардлага өгөөд албан шаардлагыг хэрэгжүүлэхгүй байсан учраас Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 907 дугаартай албан бичгээр Улсын Ерөнхий прокурорт  шилжүүлсэн. Мөн Эрдэнэс тавантолгой ХК-аас  Тавантолгой түлш ХХК-тай байгуулсан ЭTT-2022/83, ЭTT-2022/502, ЭTT-2022/518 дугаартай 88.1 тэрбум төгрөгийн 3 гэрээ гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй байсан учраас Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 907 дугаартай албан бичгээр Улсын Ерөнхий прокурорт шилжүүлснийг дурдлаа.

Шинжээчийн дүгнэлтэд утааны эсрэг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үйл явц, хэрэгжилтийн үүрэг, хариуцлагыг тодорхойлж чадаагүй, харилцан хамаарал, уялдаа холбоо хэрхэн хангагдаж ирсэн нь тодорхой бус байна. байна гэж дурджээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.