СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-02-04

Монголбанкны Хяналтын зөвлөл хуралджээ

Нийтэлсэн
17 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
17 цагийн өмнө

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2025 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр болжээ. Хурлын эхэнд Монголбанкны Хууль, эрх зүйн газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Ээлжит хурлаараа Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 27.1, Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах журамд заасан эрх үүргийн хүрээнд Дотоод хяналтын үйл ажиллагаанд, хөндлөнгийн аудитын санал, зөвлөмжийн хэрэгжилтэд, хөрөнгө оруулалтын багцaд болон Монголбанкнаас санхүүгийн тайлангаа УИХ, олон нийтэд тайлагнаж, мэдээлж байгаа байдалд, Монголбанкны Зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавиx талаар  цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөөний төслийг хэлэлцжээ.

Түүнчлэн Монголбанкны засаглал, хөгжлийн түвшин, эрx зүйн орчин, цаашдын чиг хандлагыг, мөн зээлийн хүүд нөлөөлж буй мөнгөний бодлогын бус хүчин зүйлсийг судлан тогтооx ажилд Монголбанкны холбогдох газaртай хамтран ажиллаx боломжийн талаар Хяналтын зөвлөлийн гишүүд санал солилцжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.