СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-04

Ц.Түмэнбаяр нэг гэрийг 3-4 сая төгрөгөөр дулаалдаг

Нийтэлсэн
18 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
18 цагийн өмнө

Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллын 198 мянган өрхөөс 50 мянга гаруй өрхийг хийн түлшинд шилжүүлэх талаар яригдаж байна. Тэгвэл “Хашаандаа сайхан амьдаръя” бүлгэмийн админ Ц.Түмэнбаяр “Гэр хорооллын өрхүүдэд хийн түлшний туршлага байхгүй. Нэг шугамд гэмтэл гарахад холбогдсон бүх айл хордож, гал гарах эрсдэлтэй. Хамгийн оновчтой шийдэл бол зөвхөн дулаалга” хэмээн олон нийтийн сүлжээнд ярьж байна.

. Мөн гэр дулаалах төрийн бус байгууллагын төслүүд хамгийн ихдээ л 2 сая төгрөгөөр нэг гэрийг дулаалдаг бол иргэн Ц.Түмэнбаяр нь гэр дулаалах дундаж үнийг 2-3 дахин нугалж, гэр дулаалах нэрийн дор хувийн ашиг хонжоо олох зорилгоор “бизнес” хийдэг.

“Хашаандаа сайхан амьдаръя” бүлгэмийг үүсгэн байгуулснаас хойш гэр, байшин дулаалах төслүүдийг олон жил тасралтгүй өндөр өртгөөр хийж байна. Дэлхийн олонд оронд хийн түлшний хэрэглээг нэвтрүүлснээр агаарын бохирдлоос салж чадсан арвин туршлага, жишээ байдаг. Гэтэл зөвхөн Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хот газын хэрэглээнд шилжсэнээр дэлбэрнэ, хордоно, угаартана гэдэг боломжгүй. Зөвхөн Ц.Түмэнбаярын гэр дулаалах нэрийн дор бусдыг “шулдаг” увайгүй төсөл л газын хэрэглээнд нэвтэрснээр зогсох эрсдэлтэй болов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
17 цагийн өмнө
116.206.83.106

Саяхан наад Хашаандаа сайхан амьдарья гээд байсан нөхөр чинь тэр Утаагаа шатаадаг зуухыг зүсэн бүрээр гүтгэсээр байгаад болиулсан чинь ардаа ийм зорилготой байж?

Зочин
17 цагийн өмнө
116.206.83.106

Өө энэ чинь ёстой хумсаа нуусан хар муур байсан байна ш дээ? Ашиг сонирхлын зөрчилтэй манай Баянгол дүүргийн 22 хорооны амьжиргааны түвшин тааруу айл өрхүүдээр зуухны зохиомол гүжирдлэг хийлгээд л татавар төлөгчдийн хайран мөнгө энэ тэрээ гээд мөөрөөд байсан чинь мань хүн өөрөө 3-5 нугалж хусах гээд л улиаад байсан ха луйварчин байж! Ээ Бурхны нэр барьсан бузруудаас хол яваарай монголчуудаа?

Хүн
14 цагийн өмнө
116.206.83.106

За та нар гэрийн нэг эсгий туурга нэг эсгий дээвэр хэд билээ 1саяд ч олдохгүй шүү нэг гэрт 3-4 ш тус тус туурга дээвэр давхарлаж байж дулаан болдог тэр дүлий зууханд галлаж үзсэн хүн байна уу би лав гаргаад хаячихсан амьдрал үзэж байж шүүмж бичнэ шүү долоогчдоо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.