Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 997 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгажээ.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 67 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтын дагуу Нийслэлийн Боловсролын газар, Архангай аймгийн Булган сумын ИТХ-д хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг тус тус хүргүүлсэн байна.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Улсын хэмжээнд ХАСХОМ бүрдүүлэх үйл ажиллагаа үргэлжилж байгаатай холбогдуулан танхим болон цахимын сургалт зохион байгуулж, 435 албан тушаалтныг хамруулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.