СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-04

Манай Улсад 6693 гаруй стандарт мөрдөж байгаагаас 44.8 хувь нь олон улсын түвшинд хүрчээ

Нийтэлсэн
19 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
19 цагийн өмнө

Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөө хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн салбарын удирдах албан тушаалтнууд оролцож байгаа бөгөөд нэн тэргүүнд хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилт дэвшүүлжээ. Энэ хүрээнд 2025 онд стандарчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх юм байна. . Мөн стандарт, хэмжил зүйн салбарын ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн баталж, мөрдөн ажиллаж байна. Өнгөрсөн онд тухайн салбарт 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлуулсны үр дүнд эталон тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Монгол Улсад анх удаа хийн тоолуур шалгаж баталгаажуулах лабораторитой болсон аж.

Тэгвэл Түүнчлэн орон нутгийн төсвийн санхүүжилтээр 11 аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст 484 сая төгрөгийг шийдвэрлүүлж, шинээр физик, химийн болон уртын хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулах лабораторитой болжээ.

Зөвлөгөөний нээлтэд Шадар сайд С.Амарсайхан оролцож үг хэлэхдээ “2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Нэг улс-нэгдсэн стандарт” хөтөлбөрийн стратегийг хэрэгжүүлэх, стандартын нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх, хэмжил зүйн чадавхыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтын үйл ажиллагааг илүү мэргэжлийн болгох нь чухал байна. Хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, эм хэрэглээ стратегийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж ажиллах нь чухал. . Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн бодлогыг тэргүүлэх чиглэлээ болгож, бүс, орон нутгийнхаа хөгжлийг стандартын шинэ загвараар олон улсын жишигт нийцүүлэхийг зорьж байна. Үүгээр ч зогсохгүй нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлагатай. Тиймээс аймаг, ”  хэмээн онцоллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.