СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-04

🔴LIVE: С.Одонтуяа: Гэр хорооллын 50 мянган өрхийн зуух шаардлага хангахгүй байгаа тул солих хэрэгтэй

Нийтэлсэн
19 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
19 цагийн өмнө

"Гэр хорооллын 50 мянган өрхийн зуух шаардлага хангахгүй байгаа тул солих хэрэгтэй" гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хэлж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:

-Утааны асуудалд буруутныг хайж байна. Хайсаар байтал бид маш их цаг алдах гээд байна. Би Үндэсний хорооны даргын хувьд сүүлийн нэг сард бүх асуудал, алдаа оноог судалж үзсэн. УИХ-аас Түр хороо байгуулж, анхааралдаа авч, шийдлээ зоригтой гаргах хэрэгтэй. УИХ дорвитой шийдвэр гаргахгүй бол асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Манай яаманд агаарын бохирдолтой тэмцэх төсөв ч байхгүй. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо ямар нэг төсөвгүй байгаа. Өөр шийдэл л хэрэгтэй байна. 

Үндэсний хорооны даргын хувьд асуудлыг шийдэхийн тулд олон хуулийг яаралтай өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. УИХ-ын гишүүд ч дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. 

Хамгийн хурдан аргаар утаанаасаа салах арга бол цахилгаан халаагуур юм. Түүнчлэн орон сууцжуулах асуудал байна. Гэр хорооллын 50 мянган өрхийн зуух шаардлага хангахгүй байгаа тул солих хэрэгтэй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
14 цагийн өмнө
116.206.83.106

Хоцрогдсон наад арга чинь тэгэхийн оронд өөр арга олсон нь дээр хайран мөнгө

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.