СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-04

🔴LIVE: Б.Баярбаатар: Түр хороо байгуулж, агаарын бохирдолтой тэмцэх нэрээр төсвийг үргүй зарцуулсан албан тушаалтнуудыг ил болгоно

Нийтэлсэн
4 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 хоногийн өмнө

"Түр хороо байгуулж, агаарын бохирдолтой тэмцэх нэрээр төсвийг үргүй зарцуулсан албан тушаалтнуудыг ил болгоно" гэж УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар:

-Өнөөдрийн сонсголоор ийм зөрчил илэрсэн гээд мэдээлээд л өнгөрч байна. Иймд гэж үзэж байна. Түр хороо байгуулагдсанаар ямар хуулийн ямар заалтыг хэн гэдэг албан тушаалтан гаргаад, аль аж ахуй нэгжээс худалдан авсан бэ? Үр дүн хэрхэн тооцсон бэ гээд л асуудал үргэлжилнэ. Хянан шалгах түр хороо гэдэг нь шинжээч томилоод мөрдөн байцаах эрхийг авна. Ингээд хуулийн асуудлыг хянана. Гэрч дуудаж, мэдүүлэг авна, шинжээч дүгнэлтээ гаргана.

Сайжруулсан түлшний асуудалд өрсөлдөөний бий болгох ёстой байсан. Ингэснээр чанартай түлш гарах байсан. Түүнчлэн нэг үйлдвэрт хэт их ачаалал өгснөөс үүдэж стандарт алдагдсан байж болзошгүй юм гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЖБАТБАЯР
4 хоногийн өмнө
116.206.83.106

Болзошгүй биш болоод байгаа шүү

зочин
4 хоногийн өмнө
116.206.83.106

ми.энхболдоос эхлэх үү?

Зочин
4 хоногийн өмнө
116.206.83.106

мөнхбаяр, батбаяр гээд шалгаад явах хэрэгтэй байхаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.