СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-04

🔴LIVE: А.Амартүвшин: Багануурын уурхайг түшиглэж хагас коксжсон түлшний үйлдвэр барьснаар агаарын бохирдол буурна

Нийтэлсэн
4 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 хоногийн өмнө

Багануурын уурхайг түшиглэж хагас коксжсон түлшний үйлдвэр барьснаар агаарын бохирдол буурна гэж Нийслэлийн Засаг даргын орлоч А.Амартүвшин хэлж байна.

Нийслэлийн Засаг даргын орлоч А.Амартүвшин:

-Нийслэл хот гурван сарын өмнөөс шахмал түлшний асуудлаа өөрсдөө шийдэхээр болсон. Багануурын уурхайг түшиглэж хагас коксжсон түлшний үйлдвэр барьснаар одоо түүхий нүүрс хэрэглэж байгаа аж ахуй нэгж, сургууль, цэргийн ангиудыг хангах юм. Түүнчлэн зарим орон нутгийг хангах зорилготой байгаа. Багануурын уурхайг түшиглэж хагас коксжсон түлшний үйлдвэр барьснаар агаарын бохирдол буурна гэдэг судалгааны дүн гарсан. 2030 он гэхэд үйлдвэрлэлээ ашиглалтад оруулна гэж тооцоолж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.