СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-04

🔴LIVE: Ж.Золжаргал: Багануурын уурхайг түшиглэж шахмал түлшний үйлдвэр барихыг дэмжихгүй

Нийтэлсэн
21 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
21 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Нийслэлийн орлогч дарга А.Амартүвшин санал хүргүүлэв.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-Иргэдээс ирсэн саналуудыг нэгтгээд нийслэлийн орлогчид санал хүргүүлж байна. Тодруулбал, Хуучин орон сууц болон байшин гэрийн дулаалгыг олон улсын түвшнээр заах шалгуураа багасгах хэрэгтэй. 2040 хөтөлбөрт гэр хорооллын дулааны эх үүсвэрийг төлөвлөсөн үүн дээрээ дулаан цахилгааны хосолсон үйлдвэр байгуулах асуудлыг тусгах хэрэгтэй. 

Түүнчлэн Багануурын уурхайг түшиглэж шахмал түлшний үйлдвэр барихыг дэмжихгүй, утаа буурахгүй байх эрсдэлтэй. Тодруулбал, Багануурын нүүрсийг 500 градуст жигнэхээр 47 хувь  дэгдэмхий нь буураад 10-15 хувь болно. Дэгдэмхий гэдэг нь нүүрсэн дотор байдаг шатдаг хий, шингэн тосны "царцмал хэлбэр". Халаахаар ууршаад хатуу нүүрстөрөгч давамгай үлдэнэ. Тэр нь тортог багатай боловч шатаж өгөхгүй. Дутуу шатаж угаар гарна. Тийм учраас Багануурт их мөнгөөр элдэв хөх мөх нүүрсний үйлдвэр байгуулахын оронд тэр мөнгөөрөө цахилгаан станцуудаа барьж, орон байранд зарцуулах шаардлагатай гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.