Завхан аймгийн сумуудын Засаг дарга нар хоорондоо зодолдсоноос нэг бус хүн гэмтжээ.
УИХ-ын гишүүн асан, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн эзэмшлийн “Жем интернэйшнл” ХХК-ийн харьяа, Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь “Хан хужирт” амралтын газарт Завхан аймгийн болон сумуудын удирдлага оролцсон сургалт өнгөрсөн бямба, ням гарагт болсон аж.
Энэ үеэр Улиастай сумын Засаг дарга З.Наранбат, Тэлмэн сумын Засаг дарга Э.Төрболд, Нөмрөг сумын Засаг дарга Н.Дашдондов нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдсан гэнэ. Тэдний маргааныг зохицуулахаар Завхан аймгийн Ардчилсан намын дарга Б.Төрмөнх дундуур нь орох үед З.Наранбат аягаар цохиж, толгойг нь гэмтээсэн байна. Мөн Нөмрөг сумын Засаг даргын нүүрэнд ч гэмтэл учирсан гэдгийг орон нутгийн эх сурвалжууд мэдээлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Буруу хүмүүс төрд гарч архи, цэнгэлдээ ташуурч зодоо хийх, нэгнээ гэмтээх, хөнөөх улиг боллоо. Социализмын үед төрийн албан хаагч, тэр дундаа цагдаа нар гэмт хэрэгт холбогдвол ялыг илүү эдлүүлдэг байлаа. Үүнийг сэргээх чухал.