УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж буй юм.
Тус хэргийн анхан шатны шүүх хуралдаан өнгөрсөн оны гуравдугаар сард болж, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж байв. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох баримтыг шүүх анхаарч үзээгүй хэмээн анхан шатны шүүх рүү буцаасан билээ. Шүүх хуралд УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нар өмгөөлөгчдийн хамт оролцож, мэдүүлэг тайлбараа өгч байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд:
-"Эрдэнэс тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан хоёр нүүрсний биш хэргээр ял авсан. Бусдынх нь хэрэг хэрэгсэхгүй болсон байдаг. Нүүрсний хэргээс цор ганц шүүх хурал нь үргэлжилж байгаа нь би юм. Ш.Раднаасэд гишүүний хоёр жилийн өмнө хэсэн үг үнэн гэдэг нь жил ирэх тусам батлагдаж байгаа. Нүүрсний 44 их наядын хулгай Төрийн ордноос гарах ёстой. Гудамжинд яваа Б.Энх-Амгалан, З.Энхболд нараас гарахгүй.
Би Б.Энх-Амгалан сайд асантай анхны шүүх хурал дээр танилцсан. Түүнээс би замын эрх өгөөч гэж гуйж байгаагүй хэмээн тайлбар хийв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.