АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Наянтайн Ганибалыг тус намын Улс төрийн зөвлөлд танилцуулж, ЕНБД-ын үүргийг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх эрхийг баталгаажуулсан байна.
АН-ын ЕНБД Н.Ганибал нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Зам тээврийн яамны Төрийн захиргааны удирдлага, хууль эрхзүйн газрын дарга, Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан төрийн болон улс төрийн ажлын туршлагатай нэгэн юм.
БОЛОВСРОЛ
1982-1992 он Сүхбаатар аймгийн 1-р бүрэн дунд сургууль
1992-1997 он Улаанбаатарын Их Сургууль, Хэрэглээний математикч
1999-2001 он Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Программ хангамжийн магистр
2002-2003 он Англи Улсын Стокпортын коллеж
АЖЛЫН ТУРШЛАГА
1998-2000 он Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэргүүн
1999-2002 он Сүхбаатар аймаг дахь Технологийн дээд сургуульд багш, секторын эрхлэгч
2007-2008 он Мэдээллийн технологийн үндэсний паркт мэргэжилтэн
2008-2012 он Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөх
2012-2015 он Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны МААБХЗГ-ын дарга, Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
2015-2016 он Зам тээврийн яамны Төрийн захиргааны удирдлага, хууль эрхзүйн газрын дарга
2017-2018 он Ардчилсан Намын Намын байгуулалтын газрын дарга
2018-2020 он Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга
2020-2024 он Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.