Нийтэлсэн:
![]()
Т.Амартүвшин
5 хоногийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан Төрийн ордонд боллоо.
Хуралдаанаар:
- Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт
- Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн танилцуулга
- Бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх хөдөлгөөн өрнүүлэх, олон талт арга хэмжээ зохион байгуулах тухай танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шадар сайд С.Амарсайхан:
- Бүс орон нутаг бие дааж эдийн засаг, нийгмийн асуудлуудаа шийдвэрлэх үйл ажиллагаанд чухал үүрэгтэй татварын таатай орчныг бүрдүүлэхтэй холбоотой ажлын хэсгийг байгууллаа.
- Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохион байгуулалтыг тогтолцоог оновчтой болгох ёстой. Ингэснээр бүсийн зөвлөлийг байгуулж ажиллахаар болж байна.
- Бүсийн зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх
- Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн салбарын бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг хангах
- . Удирдлага зохицуулалтыг хангах хүрээнд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ зөвлөгөөнд очиж бүсүүдэд хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргах болно.
