"Нутгийн минь лам хутагтууд, түмэн олон минь намайг сахиусандаа болгоогоорой" хэмээн Монгол Улсын Төрийн Соёрхолт, зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар цахим хуудастаа бичжээ.
Тэрбээр, Гүрээ нь нэг л өдөр "Элэгний хорт хавдар" гэсэн хатуу онош сонсоод яах учраа олохгүй байсаар сарын хугацааг ардаа үдлээ. Охин, хүргэн, ач зээгээ бараадаж Герман Улсын Франкфурт хотын эмнэлэгт эмчилгээгээ эхлүүллээ.
Би монголдоо элгээ эмчлүүлэх бүрэн боломж байсан ч өөр хавсарсан өвчний улмаас энд ирсэн. Охин маань олон хүнд хэлээд хэрэггүй гэсэн ч үгнээс нь зөрж хэдэн дотны найз, рок поп, зохиолын хэдэн дуучдадаа дуулгасан.
Ойрын хүмүүстээ хэл өгсөн нь ч болж, "Би нутагтаа очихгүй бол яах юм" гэх айдас эмчилгээ хийлгэх гээд энэ олон эм тариа залгах үед улам сууж байна.
Үр ач нар байгаа ч, хүний нутагт болохоор аав ээжээсээ холдсон хүүхэд шиг уйлмаар ч юм шиг болох ч нутгийн зүг залбирахад хол ойрын ялгаа юун.
Шинжлэх ухаан сайхан болсон, танд бүх арга хэмжээг авнаа гэсэн эмчийнхээ үгэнд самсаа шархирч байна.
Зуны цэцгийн гурван сардаа эдгэж очоод наадмын талбайгаар соёлонгийнхоо тоосонд дарагдана даа гэсэн эерэг бодолтойгоор ирээд эмчлэгч эмчтэйгээ энэ зургийг татуулсан.
“Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэж яасан үнэн үг вэ. Ээ дээ хүмүүс минь биеэ бодож яваарай!
Нутгийн минь лам хутагтууд, түмэн олон минь намайг сахиусандаа болгоогоорой. Олон түмэндээ муу санаж яваагүй тул болох байх аа хэмээн бичжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн эмчилгээ хийлгээд өвчнөөсөө бүрэн салаад эх орондоо ирж сайхан тайван амьдарч үр ачтайгаа жаргаарай сайхан сэтгэлт ард түмэн чинь байнаа
Эдэгнээ ахаа голон сэтгэл үү амьжалт
Сэтгэлийн тэнхээтэй байгаарай эдгэнээ та
Эрч хүчтэй сайхан хүн шүү Та чадна уулс ус нь улс орон Тэнгэр бурхан түмэн олон Танийгаа ивээнээ
Данс нээгээд хандив цуглуулаач үнэгүй юм бх биш хавдар гэдэг хэцүү шүү
nutgiin chin heden bor tolgod zaya ni tushih bhaa ah min
Санаа сайхан байхад заяа сайхан,та эмгэнээ наадмаараа таныгаа харнаа
Тиймээ болноо болно сэтгэлийн тэнхээтэй өөртөө итгэлтэй байхад болно наадмаач үзнэ таныг Монгол хүн бүр хайрлаж хүндэлдэг гэдэгт би итгэж байна Монголын хөх тэнгэр таныг ивээх болно түргэн идээд ирээрэй
Сайхан сэтгэлийн үзүүрт сүү та маш сайхан эдгээд ирнэ эрүүл энхийг хүсье
Нутгийн дүү минь биё бодоорой .нутгийн чинь ард олон .хайрхан чинь чамайг ёрөөж байгаа чи эдгэнээ гэж итгэлтэй байгаарай хүний эд эс өөрийгөө засдаг гэнэ.шүү далд ухамсартаа шинэтэл би эрүүл болж бн өдрөөм өдөрт дээрдэж бн.гэж хэлж бай хайрхандаа өвөг дээдэстээ мэдүүлж талархаарай
Бүх юум сайхан болноо эрүүл энхийг хүсэё өөрийн чинь төлөө залбирлаа