СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-02-02

ТАНИЛЦ: Хоёрдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 хоногийн өмнө

Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ хоёрдугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны албан ёсны хуваарийг танилцуулж байна.

Өнөөдөр буюу 2025.02.02-ны өдөр 11:00 цагт Хавдрын эсрэг зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан болох бөгөөд оролцох бөхчүүдэд тоо хязгаарлахгүй хэмээн зарлажээ.

Ирэх долоо хоногт буюу 2025.02.08-ны бямба гарагт 11:00 цагаас Архангай аймгийн Эрдэнэмандал сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

2025.02.09-ны ням гарагт 13:00 цагаас "Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

2025.02.15-ны бямба гарагт 13:00 цагаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

2025.02.16-23-ны өдрүүдийн 11:00-16:00 цагт “Өвлийн нүүдэлчин - 2025” наадамд ССАЖЗЯ-тай хамтран зохион байгуулах Улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцох “Тэмээн жингийн бөхчүүд” өдөрлөг
/Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд/ болно.

Сар шинийн цуврал барилдаануудын хуваарь: 

2025.02.20-ны пүрэв гарагт 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан өсвөр /3нас/ бөхийн барилдаан

2025.02.23-ны ням гарагт 09:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Бөхчүүдийн шагайн харваа

2025.02.24-ны даваа гарагт 11:00 цагаас Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан /Тоо хязгаарлахгүй/

2025.02.25-ны мягмар гарагт 11:00 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаан

2025.02.26-ны лхагва гарагт 13:00 цагаас Битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой 800 бөхийн урьдчилсан шатны барилдаан /2 давсан 200 бөх болон чансааны оноогоор оролцоно/

2025.02.27-ны пүрэв гарагт 13:00 цагаас Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 1-2-ын даваа

2025.02.28-ны баасан гарагт 13:00 цагаас Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа тус тус болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.