СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-01-31

Б.Азжаргал: Уяачид болон хүүхдийн байгууллагын саналыг сонсож байж уралдаан зохион байгуулах эсэхийг шийднэ

Нийтэлсэн
17 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
17 цагийн өмнө

Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг гуравдугаар сарын 1-ээс хойш зохион байгуулах эрхийг орон нутагт шилжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл Засгийн газар хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг аймгийн удирдлагын эрх мэдэлд шилжүүлээд байна.

Засгийн газрын дээрх шийдвэртэй холбоотойгоор Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал дараах байр суурийг илэрхийлэв.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал:
-Засгийн газрын шийдвэр албажиж ирээгүй байна. Өмнө нь Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комиссоос өвөл, хаврын уралдааныг хориглосон байхад бид мөн хязгаарласан захирамжаа гаргачихдаг байсан. Одоо болохоор биднийг шийд гээд орхичихлоо.
Асуудлыг хоёр талаас нь авч үзэх ёстой. Уяачдын талаас нь авч үзвэл буруу зүйл биш байгаа юм шиг. Гэтэл хүүхдийн эрх талаас нь харвал хорих ёстой болоод байна.

Сүүлийн таван жилд Дархан-Уул аймагт хурдан морины уралдаан болоод хүүхдийн эрүүл мэнд, эрх нь зөрчигдсөн үү гэдгийг авч үзье. Хүүхдүүд хурдан морь унахдаа яг өөрийнхөө хүслийг дагаж байна уу гээд олон талаас нь авч үзэх шаардлагатай. Мэдээж нэгдүгээрт хүүхдийн эрүүл мэнд, эрхийг нь авч үзэх ёстой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
14 цагийн өмнө
116.206.83.106

Та бусад аймгын ЗД нарын адил зөвшөөрөхгүй байх хэрэгтэй Ямар ч тохиолдолд 05 сарын нэгэн хүртэл уралдаан зохион байгуулмааргүй байна Хаврын хахирган цагт хэдхэн уяачдын тэжээл эм тариагаар бордсон морьдоо уяачид өөрсдөө унаад алтадсан малгайныхаа бүчийг салхинд дэрвүүлээд уралдаг л дээ

Зочин
11 цагийн өмнө
116.206.83.106

Маш зөв нэг талаа барьсан хар толгойгоо хамгаалахаас өөрийг мэддэггүй өөрөө бие дааж шийдвэр гаргаж чаддаггүй бусад аймгийн дарга нэр зүүсэн хүмүүс энэ хүнээс үлгэр жишээ ав!!! Өөрөө өөртөө эзэн бж чадахгүй бж аймаг удирдах санаатай ич та нар

зочин
11 цагийн өмнө
116.206.83.106

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛАГА НҮД НЬ ОЙРОО ДЭЭРЭЭ ГАРААД БОЛЬ ГЭЭД АРД ТҮМЭН ЗЭРЛЭГ ХАРГИСИЙГ НЬ ГАЙХАН БОЛИОЧ ГЭЭД БАЙХАД ШУУД БОЛИОЧЭЭ. ЖООХОН ХҮҮХДИЙН ХӨЛДСӨН НҮҮР ГАРЫГ НЬ БОДООД БОЛИОЧ ӨӨРСДИЙНХӨӨ үр хүүхдүүдийг ТЭГЭЭД ТАРЧИЛЖ ТАМАА ЦАЙЖ ЯВАА ГЭЖ ДҮРСЛЭЭЧ

АРД
10 цагийн өмнө
116.206.83.106

ЯАХЛААРАА ТА НАРЫН ХҮҮХДҮҮД ЖИП ЛИМУЗИН УНААД ЯВЖ ТАНСАГЛАЖ БАЙХАД АРДЫН ХҮҮХЭД ТА БҮГДИЙН ЗУГААГ ГАРГАЖ ТҮРҮҮВЧИЙГ ИНЬ ЗУЗААЛАХЫН ТӨЛӨӨ ӨВЛИЙН ЖАВАР ТАЙ ХҮЙТЭНД АМИАРАА ДЭНЧИН ЬТАВЬЖ АМЬДРАХ ЁСТОЙЮМ. ХОРТОЙ УТАА ҮНЭРТЭЭД , ЗГАЛЛАХ ЗУУХ НЬ ХОР ГАРГААД ДЭЛБЭРЭЭД УГААРТУУЛААД БАЙГАА НЬ БАГА ДАА ЮУ. ХӨХӨӨ ӨВЛИЙН ХҮЙТЭНД АВТОБУС ХҮЛЭЭГЭЭД БӨӨРГҮЙ БОЛЖ БАЙГАА НЬ БАГА ДАА ЮУ. ИЙМ ЗҮЙЛ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧИХӨӨД ИЧДЭГГҮЙ ЕЭ

очир
3 цагийн өмнө
116.206.83.106

энэ сда уяачд яасн өндр авч бн гөлөгүүдийг хаяач Миеэ гж фзда уб гзрыг самрсн шг уяачдыг смрлаа жэнхнэ хөдөө уячд наадуулыг чнь тоохгүй

Зочин
1 цагийн өмнө
116.206.83.106

Та гараад байгаа энэ өвчинг орон нутагруу халдаахгүй тулд арга хэмжээ авбал яасын бэ? Нэг л мэдэхэд хэн нэг нь аваад тархаад газар авчихвий. Айас хүйдэс их юмаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.