Манай улсад сүүлийн арван жилд менингококкт халдварын 98 тохиолдол бүртгэгдсэн байна. Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдлоор өвдсөн хүү өнөөдөр эндсэн гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр:
-Манай улсад сүүлийн арван жилд менингококкт халдварын 98 тохиолдол бүртгэгдсэн байна. Менингококкт халдварын дэгдэлт арван жилийн хугацаанд явагддаг. Манай улсад 2025-2027 онд дэгдэлт өндөр байх хандлагатай байна.
Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, 3 настай хүүхэд ХӨСҮТ-д өчигдөр орой ирсэн ч үдээс өмнө эндсэн. Өнгөрсөн онд менингококкт халдварын таван сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, үүнээс лабораторийн шинжилгээгээр хоёр тохиолдол батлагдсан бөгөөд хоёр хүүхэд эдгэрсэн.
2025 онд батлагдсан тохиолдлын нэг нь харамсалтайгаар өнөөдөр эндлээ. Өчигдөр Баянгол дүүрэгт сэжигтэй тохиолдол ирээд шинжилгээ хийж байна. Тухайн хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн биеийн байдал одоогоор хэвийн байна.
Энэ халдварын товлолт сайн дурын бүх нийтийг хамарсан вакцин гэдэг зүйл байдаггүй. Эрсдэлт бүлгийн хүн амдаа хийдэг гэв
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.