СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-01-31

ТАНИЛЦ: Ирэх сард зохион байгуулагдах бөхийн барилдааны хуваарь

Нийтэлсэн
21 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
21 цагийн өмнө

Хоёрдугаар сард МҮБХ-ноос зохион байгуулах албан ёсны хуваарийг танилцуулж байна.

  • 02.02 Ням. 11:00 цагт-Хавдрын эсрэг зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан /Тоо хязгаарлахгүй/
  • 02.08 Бямба. 11:00 цагт-Архангай аймгийн Эрдэнэмандал сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • 02.09 Ням. 13:00 цагт-"Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • 02.15 Бямба. 13:00 цагт-Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • 02.16-23-ны өдрүүдийн 11:00-16:00 цагт “Өвлийн нүүдэлчин - 2025” наадамд ССАЖЗЯ-тай хамтран зохион байгуулах Улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцох “Тэмээн жингийн бөхчүүд” өдөрлөг болно. 

Сар шинийн цуврал барилдаан

  • 02.20 Пүрэв. 11:00 цагт-Сар шинийн баярт зориулсан өсвөр /3нас/ бөхийн барилдаан
  • 02.23 Ням. 09:00 цагт-Сар шинийн баярт зориулсан Бөхчүүдийн шагайн харваа
  • 02.24 Даваа. 11:00 цагт-Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан /Тоо хязгаарлахгүй/
  • 02.25 Мягмар. 11:00 цагт-Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаан
  • 02.26 Лхагва. 13:00 цагт-Битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой 800 бөхийн урьдчилсан шатны барилдаан /2 давсан 200 бөх болон чансааны оноогоор оролцоно
  • 02.27 Пүрэв. 13:00 цагт-Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 1-2-ын даваа
  • 02.28 Баасан. 13:00 цагт-Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа тус тус болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
21 цагийн өмнө
116.206.83.106

Бөхийн барилдааныг ямар телевизээр дамжуулдаг болсон бэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.