Холимог тулааны тамирчин З.Шинэчагтгын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тэрбээр 2024 оны аравдугаар сарын 27-нд эхнэр М.Номин-Эрдэнэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 11.6-2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн аж.
Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан байна.
Дээрх шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалан, улсын яллагч С.Чимэдцэеэ, шүүгдэгч З.Шинэчагтга, түүний өмгөөлөгч Л.Соёмбо, хохирогч М.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хурлыг хийсэн юм. Улмаар З.Шинэчагтгад 2.7 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.
Уг нь түүнд холбогдох хэргийг энэ сарын 15-нд хэлэлцэхээр товлосон ч шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тухайн үед нь албадан ирүүлж, гэм бурууг нь дэнсэлтэл саатуулаад байсан юм.
Тэрбээр 2023 оны арваннэгдүгээр сарын 20-нд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь “Мишээл экспо” төвд иргэн М.Мөнх-Эрдэнэтэй маргалдан хамар луу нь мөргөж гэмтээсэн хэрэгтээ 2024 оны гуравдугаар сард 1 350 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн билээ.
Мөн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Sanfu” худалдааны төвийн 3 давхарт байрлах хятад хоолны газарт 01 дүгээр сарын 02-ны өдөр гар буу /үрлэн сумтай/ гарган танхайрсан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Иймэрхүү биеэ тоосон новшнуудад хорих ял өгч шийтгэж байгаачээ.Ял нь дэндүү хөнган бна.
Мөнгөөр торгоод яахав дээ шууд ял өгөх нь зөв ш дээ
Шууд ял өгөөч
толгой руугаа цохиулсаар бгаад нэлээн сумтай болждээ