СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АМГТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтэн нарын гэм буруутай, эсэхийг дэнслүүлнэ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 хоногийн өмнө

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Энхжаргал, мэргэжилтэн Б.Алтансүх нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

Уг нь тэдэнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2024 оны есдүгээр сарын сүүлчээр шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн юм. Энэ хооронд дээрх хоёр яллагдагчийн өмгөөлөгч нар дээд шатных нь прокурорт гомдол, хүсэлт бичсэнээр цаг хугацаа алдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан аж.

АМГТГ-т эрх бүхий албан тушаал хашиж байсан М.Энхжаргал, Б.Алтансүх нар эрх мэдлээ урвуулан мах, махан бүтээгдэхүүн, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Куриал” хэмээх компанийнханд давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм.

Тухайн аж ахуйн нэгжийнхэн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг, Хөтөл хяр гэдэг газарт 390 орчим га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшсэн байдаг. Уг зөвшөөрлийг олгоход аж.

Тиймээс НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх заалтыг үндэслэн яллагдагчаар татсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.