СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-01-30

ХЭҮК: Хурдан морины уралдааны үеэр 52 хүүхэд нас барсан

Нийтэлсэн
14 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
14 цагийн өмнө

Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг гуравдугаар сарын 1-ээс хойш зохион байгуулах эрхийг орон нутагт шилжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл Засгийн газар хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг аймгийн удирдлагын эрх мэдэлд шилжүүлээд байна. Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос байр сууриа илэрхийллээ.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид:
-Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал буюу жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ээс дараа оны тавдугаар сарын 1 хүртэл хүүхдийг хурдан морь унуулахгүй байх, морины уралдаан зохион байгуулахгүй байх гэсэн 2019 оны Засгийн газрын 59 дүгээр тогтоолоо хүчингүй болгосон. Түүнчлэн хурдан морины уралдаан зохион байгуулах эсэхийг орон нутгийн удирдлагад шилжүүлж буйгаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл хавар хурдан морины уралдаан зохион байгуулах боломжтой болсонтой холбоойгоор ХЭҮК-оос байр сууриа илэрхийлж байна.
Монгол Улс нь хүүхдийн олон улсын конвенцод нэгдсэн үүргээ биелүүлэх ёстой.
Сүүлийн жилүүдэд хурдан морины хэв шинж өөрчлөгдсөн. Үүлдэр угсаа, ёс заншил нь хүртэл өөр болсон. Хурдан морины уралдаан, сунгаатай холбоотойгоор хүүхэд сургуулиас завсардах, боловсрол авах эрх нь зөрчигддөг.
Өвлийн хүйтэн, халтиргаа гулгаатай энэ үед хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй учраас Засгийн газар 2019 онд өвөл, хаврын морин уралдааныг хориглосон байсан. 
Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоол энэ салбарт гарсан томоохон ахиц дэвшил байсан. Гэвч энэ шийдвэрээсээ ухарч байгаад харамсаж байна. Засгийн газрыг нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр, конвенц Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.