"Морин уралдаанаас үүдэж бэртэж байгаа хүүхдүүдийн тоог харахад сэтгэл эмзэглэмээр тоо байгаа. Уяачид асрамжийн газраас хүүхэд авч унаач болгодог гэдэг асуудал байна. Тэгвэл энэ бүр гэмт хэргийн шинжтэй ч байж болзошгүй. Хүүхдийн эрхийг нь зөрчин байж өвлийн уралдааныг зохион байгуулдаг байж болохгүй" гэж Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хэлж байна.
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:
-Өвөл хүүхдийг эрсдэлд оруулан байж уралдаан зохион байгуулах нь буруу гэж үздэг. Хүүхэд гэмтэж бэртэж байгаа учраас ийм уралдаан зохион байгуулж болохгүй гэчихээд одоо өөрчилж байна. Өөр хувилбарыг шийдсэний дараа энэ уралдааныг зохион байгуулах ёстой. Тухайлбал, Арабд тэмээн уралдаан зохион байгуулахдаа робот ашиглаж байна. Заавал ингэ гэж байгаа юм биш. Гэхдээ л өөр хувилбарын шийдлийг олсны дараа өвлийн уралдаанаа зохион байгуулах ёстой.
Бид морин уралдааны соёлоо хадгалаад үлдэх ёстой. Морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг орон нутаг гаргахаар болчихлоо. Аймаг бүр өөр өөрийн шийдвэр гаргах магадлалтай болчихлоо. Уг нь жигд байх ёстой юм. Нэг аймаг нь хүүхдүүд уралдаанд оролцуулаад нөгөө аймаг нь оролцуулахгүй гэх нь хүүхдүүдийн эрх өөр байж болохгүй. Өнөөдрийн бидний амьдралтай нийцэхгүй шийдвэр.
Өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргаж чадахгүй хүүхдийн өмнөөс шийдвэр гаргаад хүүхэд гэмтэж бэртээд байна. Гэмтсэн хүүхдийг насан туршдаа тэд хариуцахгүй шүү дээ. Бэртэж байгаа хүүхдүүдийн тоог харахад сэтгэл эмзэглэмээр тоо байна. Уяачид асрамжийн газраас хүүхэд авч унаач болгодог гэдэг асуудал байна. Тэгвэл энэ бүр гэмт хэргийн шинжтэй ч байж болзошгүй юм гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Улсын их хуралын гишүүд чинь өөрсдөө морь уяач нэртэй хүүхдийн алуурчид шүүдээ
Хэдэн төгрөг олох гэж улайрсан юмнуудаас болж хүүхдийн амь нас эрүүл мэнд хохирох ёсгүй.уяач нэртэй юмнууд нь өөрсдөө юм уу том хүнээр уншуулбал таарна.