СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч хахууль авдаг эмч нарын хэргийн шүүх хурлыг хойшлуулав

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 хоногийн өмнө

Нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар 103-ын удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр хэлэлцэхээр товлосон боловч хойшлуулж, ирэх сарын 20-ны 08.30 цагт хурлыг хийхээр боллоо.

Тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд ангийн найз, ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан, хошууч Т.Бат-Идэр тэргүүтэй хүмүүс хүнд өвчний улмаас гэртээ нас барсан, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж үзсэн бүрлээч нарын мэдээлэл, гэрийн хаягийг буяны цогц үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжийнхэнд өгдөг байж. Талийгаач нарын шарилыг гэрээс нь зөөж, эмнэлгүүдийн цогцос хадгалах газарт тухайн аж ахуйн нэгжийнхэн хүргэснийхээ төлбөрт ар гэрээс нь төлбөр авдаг. Ингэж тухайн аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосныхоо төлөө Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн дарга асан, хошууч Т.Бат-Идэр тэргүүтэй эмч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Нэр дурдсан хоёр хүнтэй хамт нийслэлийн Түргэн тусламжийн төвийн 12 эмч, энгийн байгууллагад ажилладаг мөн тооны иргэнийг яллагдагчаар татсан билээ. Өөрөөр хэлбэл, буяны цогц үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан 10 гаруй хүний гэм буруутай, эсэхийг дэнслэх болоод буй.

Тэдний дунд Эрүүгийн хуулийн 22.5-1 хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” хэмээн буруутгаад байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Үйтүмэнг их л хүндэтгэдэгсэн. Ийм зүйл хийсэн гэхээр төрөл арилжаа юу даа? Зурагтаар илүү илүү гэдгээ хэлээд л явж байхад ард түмэн түүнийг хүндлэнэ шүү дээ.

Selenge
2 хоногийн өмнө
116.206.83.106

Ene bid 2iin boks gej yu bdgiin teneg pizda Tumur zamiin TMS tugssun zamchin novsh

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Заа мөнч том хэрэг илрүүлэ шүүхэд шилжүүлсэн байна даа хэдэн тэр бумын хэрэг эх орноо худалдаж өөрсдөө гараад явсан олон хэргийн хажууд энэ хэрэг ялаа алхын дайны байнаа

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Буяны үйл буянаараа болох болтугай. Ажил явдал олон түмний дэмээр болдог шүү. Зориулах мөнгө төгрөгийн бүгдийн сэтгэл дүүртэл зориулж байж элэг тэвтдэг юм байналээ шүү.Олон түмэн минь ухаан зарж үзээрэй дээ.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Угаасаа бүх буяны компанууд өгдөг ш дээ

Zochin
1 хоногийн өмнө
116.206.83.106

Tiim ih tulbur abdag yum uu?mungu muutai ah duu hamaatan sadangyi humuus burleecgee gargaj chadahgyid hurch bga Uheh turuh2 n tulbur hetsuu bolson tsag shuu

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Бүрлээчидийн сүнс тэднийг тайван унтуулах уу ???

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Хөөрхий том хэрэг илрүүлсэн юм байхдаа

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Захиалгат худал мэдээлэл тавихд бгаарай танай сайт.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Тэглээ гээд яахав дэ шүүх нь зүгээр торгосон болоод л явуулна

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Үйтүмэн гэж шоумен зальний хөхөнгө!

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Unen shdee. nas barsan hunii medeeleliig naad emch nar chin ogdog shdee. Hench duudlaga ogoogui baihad emlegiin oor mashin ireed nas barsan huniig chin morogruu avch yavah gesen yum geed irdeed avaad yavdag yum bna lee.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.