СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-28

ШЕЗ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Та хуулиа дээдэлнэ үү!

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 хоногийн өмнө

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан урд шөнө мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Их хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдааны явцад шүүх, шүүгчийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийснийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд уг мэдээлэл нь шүүгчийн ажил хэргийн нэр хүнд, хараат бус байдалд сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар “Шүүгч халдашгүй байх эрхтэй” бөгөөд “Шүүгчийн халдашгүй байдал”-д түүний “Ажил хэргийн нэр хүнд” багтана.

Тодорхой эх сурвалжгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл нь шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд харш, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах үр дагавартай юм.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.2-т “шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх” гэж заасан чиг үүргийн хүрээнд гэжээ.


ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (24)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Болд
2 хоногийн өмнө
116.206.83.106

Хараат бус гэдэг нь дураараа дургиж хуульд нийцээгүй авилгагч,бусармаг этгээдүүдэд боломж олгодог. шийдвэр гаргаж буй үйлдлийг хэлдэггүй байх.Гаргаж байгаа шийдвэр,үйл ажиллагаа нь олон нийтэд таалагдахгүй тэдний эрх ашгийг хөнддөгийнх нь төлөө Е.сайд үгээ хэлсэн нь хараат бус байдалд нөлөөлөхүйц үйл бус .харин ё шүүх маш эмзэг юм. Иргэдээс ч,эрх мэдэлтэнээс ч үг сонсох өөрсөддөө дүгнэлт хийх чадваргүй хэтэрхий мэдэл хүсдэг нялцгай болж.Шүүх ёс зүй,чадвартаа анхаараасай.

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Болдын бичсэнг дэмжиж байна

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Зөв.Хууль зүйн сайдад мөн мэдэгдэл хүргүүл.

Даваа
2 хоногийн өмнө
116.206.83.106

Хараат биш байх энэ туйлын үнэн бөгөөд шударга байхсан. Шүүх үнэнчээр ард , иргэд бидний бахархалыг төрүүлсэн шийдвэр гаргаж төрөө дээдэлж, ард түмнээ хүндэлж байх нь туйлын чухал юм шүү.

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Шүүгчийг хараат бус байлгахын тулд одоо ямар нэгэн арга хэмжээ авахаас өөр аргагүй болоод байгаа юм биш үү.

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Шударга бус шүүгчдийг бүгдийг нь соль. Шинэ залуу үеэр сэлбэ.

Сүхээ
2 хоногийн өмнө
116.206.83.106

Шүүхийн халдашгүй байдал, Хувь хүний халдашгүй байдал, УИХГ-дийн халдашгүй байдал ,өөр юу юу ч байдгийн их л олон халдашгүй байдалтай болцгоожээ.Энэ халдашгүй байдалд халдсан бол ямар ял шийтгэл байдаг юм бол.ЕС-ын халдашгүй байдал гэж юм байна уу.Хэн нэгэн этгээд ЕС-ыг кочгар, шүгэлддэг данх, худ бой гэх мэтээр доромжилвол энэ нь хувь хүний халдашгүй байдалд халдсан болох уу аль эсвэл ЁС-ын халдашгүй байдалд халдсан гэж үзэх үү.Хэрвээ энэ нь хуультай бол халдсан нөхрийг хэн олж тогтоож хариуцлага хүлээлгэх ёстой вэ.

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Одоо шүүх ямарч хууль бус үйлдэл хийж бавал энэ шүүхэд хэлж ярьж сануулж болохгүй тийм эрхи дархтай улсууд болчихсон юм болж байна уу эд нарын дээд талд хөх тэнгэрээс өөр захирах юм байхгүй гээд бодчихсон лаларууд байх юмаа ШҮҮХЭЭ ШИНЭЧИЛЦГЭЭЕ

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

ХХБ, нүүрсний гэх мэт сонсгол хийсэн бүх хэргүүд ШҮҮХ дээр гацсан нь үнэн биз дээ????!!!! Шүүхийн зарим шийдвэр шударга бус байна. Хамгийн сүүлийнх гэхэд Дүнжингарав орчмын замын эргэлтээр газ ачсан том тэрэг эргэж байхад дотор хажуугаар нь явж ороод зогссон машин түүнтэй шүргэлцсэний улмаас дэлбэрэлт түймэр үүсч олон хүний амь нас эрүүл мэнд эд хөрөнгө сүйдсэн асуудлын буруутай эзнийг зөв тогтоож чадсангүй. Патрол машины жолоочоос болсон осол шүү!!! Тэр үеийн бичлэгүүд гэрчилж байхад шүүхээс патролын жолооч буруугүй нь нотлогдсон гэдэг дүгнэлт гаргасан байна. Улаан цайм олон түмний нүдэн дээр болсон хэрэг дээр ийм шийдвэр гаргачихаад байхад шүүхэд яаж итгэх юм бэ дээ???

Жирийн нэг иргэн
2 хоногийн өмнө
116.206.83.106

Үндсэн хуульд заасан чиг үүргээ МУ - ын Шүүх болоод түүний Ерөнхий зөвлөл ягштал үнэнч шударга, зөв биелүүлж чадаж байгаа бол ард түмэн та нарын талд буюу зөв талд нь зогсоно. Гэтэл хууль завхруулан, хээл хахуулд идэгдэн маш олон ноцтой хэргүүдийг зохих журмынх нь дагуу шийдэхгүй олон жил, сарын турш гацаасаар байгаа та нарыг сайн сайхан хүмүүс гэж худлаа шагшин магтах ёстой юу !? Зүй нь бол та нар өнөөдөр Ерөнхий сайддаа заргын бичиг явуулаад сууж байх биш, харин ч түүнийг дэмжин нягт хамтран ажиллах ёстой !!! Ерөнхий сайд болон түүний кабинетын гишүүн Хууль зүйн сайдад та бүхний хандлага муу байгаа нь ойлгомжтой, яагаад вэ гэхээр тэр хоёр өнөөдөр энэ нийгэмд 30 гаруй жил бугшсан идээ бээрийг шахах, муу муухайг арилгахаар тэмцэж байгаа. Тийм болохоор ард түмэн бид ямагт зөв үйлсийн төлөө тууштай тэмцэнэ шүү. Мэдээж, бүх шүүгчид биш, харин авилгад идэгдсэн хуйвалдааны шүүгчдийн эсрэг эрс тэмцэнэ гэдгийг анхаар !!!

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Шүүх байгууллага өөрсдөө хуулиа зөрчиж нэгэн талд үйлчилдгийг ард түмэн мэдэж байгааг юугаар тайлбарлах вэ баячууд болон эрх мэдэлтэй олигархуудад хууль адилхан үйлчилдэг бус уу

Баяр
2 хоногийн өмнө
116.206.83.106

Шүүхрүү давшилж өөрөө шүүхийг гартаа авч дарангуйлагч болох далд санаа байгаө байх угийн боловсролгүй хуурамч болохоор таарсан нэр хочийг бүгд л өгнө шүү дээ

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Шүүгчид хараат биш гэдэг үгэнии цаана бүр илт хуулиин заалтыг буруу ашгилаж хууль завших шүүхэд очсон хэргииг олон жилээр хадгалах илт хөнгөдүүлэх аль эсвэл энгиин иргэнд хүнд яал өгөх өшөө бусад хуулииг буруу ашгилаж байгааг олон ниит харсаар мэдсээр байгаа шүү дээ одоо иргэд хөрөнгө орлогын мэдмээр байна

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

шүүгчийн ажил хэргийн нэр хүнд, шүүхэд итгэх олон нийтийн итгэл алдагдсан шдээ!

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Хэн нэгний хараатар ажилладаг юм шиг ард иргэдэд ойлгогдож байна шдээ

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Оюук гүтгэгч ховын авгайг огцруулж ялыг нь үүрүүл.

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Оюун-Эрдэнэ мэдээж санаан зоргоор бураагүй нь ойлгомжтой. Одоо сайхан нэртэй устай,баримттай нь гаргаад тавих хэрэгтэй. Энийг л наад шүүхийнхэн чинь хүсээд байгаа юм биш үү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Хуцдаг халтарууд

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй. Хариуцлагатай байр сууринаас тийм зүйл яриад өөрийнхөө оноог нам дэвсээд байх юмаа.

Иргэн
1 хоногийн өмнө
116.206.83.106

Шүүгч нар үнэхээр шударга ажилладаг бол Хөгжлийн банк, нүүрсний г м том хэргүүдийг хурдан шударга шүүх ёстой шүү. Ард түмэнд илт хэргийг сааруулж бага нь харагдаж бна шүү. 10.000 төгрөг авсан хулгайч 10.0 тэрбум хөрөнгө хулгайлсан баян 2 тэнцүүлж үзвэл 10.0 шоронд 10.0 тэрбум авсан наранд дархиад ч өндөр сэнтийд заларч бна шүү

Авилгач шүүгчдээ өмөөрөгч.
1 хоногийн өмнө
116.206.83.106

Авилгач шүүгчдээсээ салчихаад ийм юм аа хий.

Ханахгүй шунал.
1 хоногийн өмнө
116.206.83.106

Халдашгүй байдал ханахгүй шунал болсон.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Ганц сайд хэлж шүүхийн нэр хүнд унагаж байгаа биш. Бүх ард түмэн шүүхэд итгэх итгэлгүй бодсон байгаа.

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

Шүүх бол 30 жил ард түмний эрхийг шүүж .....авилгал хулгайч дарга гишүүдэд ял жавших тал ажиллаж ирсэн .....одоо цаг нь болсон шинэ шудрага залуусаар шүүхийг шинчилэх болсон ......ард түмэн мэддэг болсон .......

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.