“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 118 Биржийн цахим арилжаа амжилттай зохион байгуулж, 2.84 тэрбум ам.долларын үнэлгээтэй 25.1 сая тонн нүүрсийг хилийн үнээр БНХАУ-ын Ганцмод болон Мандал боомт нөхцөлтэй арилжаалжээ.
Тодруулбал, Үүнээс 8.6 сая тонн хатуу коксжих нүүрс, 12.0 сая тонн нь 1/3 коксжих нүүрс, 4.4 сая тонн нь эрчим хүчний нүүрс, 51.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 12.8 мянган тонн баяжуулсан эрчим хүчний нүүрс тус тус борлуулсан байна.
Монгол Улсын Их хурал, Засгийн газрын тогтоолоор нүүрсийг зөвхөн хил нөхцөлөөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж байгаа бөгөөд 2025 оны 01 сарын байдлаар 3 удаагийн Биржийн арилжаагаар 5.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 51.2 мянган тонн нүүрсийг биржээр борлуулсан. Үүнээс 4.6 сая ам.долларын үнэлгээтэй 38.4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 624.0 мянган ам.долларын үнэлгээтэй 12.8 мянган тонн баяжуулсан эрчим хүчний нүүрс борлуулаад байна.
Өнөөдрийн байдлаар нийт 2.0 тэрбум ам.долларын үнэлгээтэй 16.9 сая тонн биржийн нүүрс хүргэж өгөөд байгааг нүүрсний төрлөөр нь задлан харуулбал 1.1 тэрбум ам.долларын үнэлгээтэй 6.9 сая тонн хатуу коксжих нүүрс, 757.0 сая ам.долларын үнэлгээтэй 7.2 сая тонн 1/3 коксжих нүүрс, 165 сая ам.долларын үнэлгээтэй 2.8 сая тонн эрчим хүчний нүүрс, 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс тус тус хүргэж өгөөд байна.
Тус компани өнгөрсөн 11 жилийн хугацаанд 212.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс борлуулсантай харьцуулахад 2 жилийн хугацаанд 12.0 сая тонн 1/3 коксжих нүүрс борлуулсан байгаа нь түүхэн амжилт юм. Тавантолгойн бүлэг ордын нөөцийн дийлэнх хэсгийг 1/3 коксжих нүүрс бүрдүүлдэг бөгөөд ордын нөөцийг жигд ашигласнаар бүтээмж нэмэгдэж, ордын насжилт уртсах ач холбогдолтой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.