СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-25

Уяач Э.Улаанхүү: Малчин залуусыг ганц тогтоож байгаа адуун соёлоо устгах биш үргэлжлүүлж авч явах ёстой

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 хоногийн өмнө

"Дүнжингарав" хаврын морин уралдаанаа дахин уралдуулдаг болж үндэсний өв соёлоо сэргээн, хамгаалах зорилготой “Монголоороо байя” тайван жагсаалд Уяач Э.Улаанхүү оролцож байна. 

Уяач Э.Улаанхүү:

-Миний хувьд хаврын морин уралдааныг сэргээх хэрэгтэй гэдэг байр суурьтай тус жагсаалд оролцож байна. Хөдөө аж ахуйн салбарт хамгийн их үүрэг оролцоотой байдаг хүмүүс бол эдгээр уяачид, адуучин залуус.. Иймд өмнө нь зохион байгуулагдаад болж байсан уралдааныг дахин сэргээх хэрэгтэй гэсэн үүднээс өглөө аймгаасаа гарч ирсэн. 

Унаач хүүхдүүдийн эрүүл мэндэд зайлшгүй анхаарах ёстой. Нэг үеэ бодоход наадмын зохион байгуулалт  дүрэм журам бүх зүйлс өөр болсон. Тэгэхээр зохион байгуулалтыг улам сайжруулж, зам харгуйг нь сайн янзлаад уралдах хэрэгтэй. Гэхдээ ийм цастайд мэдээж уралдахгүй. Бэлтгэл ажлыг л хийнэ. Гуравдугаар сарын хорьд гаргаад уралдахад болно. Говийн бүсэд уралдахад ямар ч асуудалгүй гэж бодож байна. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 хоногийн өмнө
116.206.83.106

Өв соёлоо устгая Наадмаар аа зуны цагтаа морио уралдуулахгүй хориглоогүй шүү дэ Зунжин намаржин нааддаг биз дэ Энэ ПДүнжингарав уралдаанд баячууд л уралдана биз Хэрэв тэгж уралдах гээд байвал өөрсдийнхөө хүүхдээр уншуул эсвэл өөрсдөө унаж эсвэл 16нас хүрсэн хүнээр унуулж бай Ядуу айлын нялх балчир хүүхдээр унуулж болохгүй

Togoo
2 хоногийн өмнө
116.206.83.106

Энэ нөхрийн ярьж байгаа хаврын уралдаан гэдэг чинь монгол соёл биш. Хаврын улирал бол малчин ардын хамгийн хэцүү улирал малаа онд оруулж авахын төлөө нүсэр их ажлын үе тэд зуны дэлгэр цаг, намрын налгар үлиралд уралдах цагаа сонгодог юм. Энэ тэнэг өглөө аймгаасаа мориороо гараад ирсэн байлгүй, моринд дуртай юм чинь. Үүний оронд чи монгол мориороо сонгомол уралдаанд оролцмоор байна, хууль дүрэм хэрэгтэй байна дэмжиж өгөөч гэж төр засагт хандах нь дээргүй юү? Аймагт амьдардаг чинь үнэн юм бол тэндээ сонгомол уралдааны хүрээлэн байгуулаад өвөл зунгүй уралдаж байвал ихээхэн олз омогтой байх бус уу? Адууг монголчууд зөвхөн уралуулах зорилгоор өсгөдөггүй юм шүү, тэнэгхэн дүү минь.

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Ork

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.