СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 37-42 хэм хүйтэн байжээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

2025 оны 01 дүгээр сарын 24-ний 08 цагаас 01 дүгээр сарын 25-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээг хүргэж байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-25.0 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь

Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-5.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Дорноговийн Иххэтэд 5.0 мм, Хэнтийн Дэлгэрхаан, Оргил, Цэнхэрмандалд 4.0 мм цас орсон байна. 

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 20-27 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр 13-19 хэм хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 37-42 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 30-35 хэм хүйтэн хонов.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Өчигдөр өдөр 4-6 хэм, өнгөрсөн шөнө 13-15 хэм хүйтэн хоносон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.