Нийтэлсэн:
П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө
Алдарт эхийн I, II зэргийн одон шинээр авах ээжүүдийн бүртгэл эхэлсэн байна. Холбогдох материалыг ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал харьяа хороонд хүлээн авна.
Тухайн ээжийн хамгийн бага хүүхэд 2025 оны зургадугаар сарын 1-нээс өмнө 1 нас хүрсэн байна. Өргөж авсан болон, овог нэр сольсон хүүхэдтэй бол , овог нэр өөрчилсөн, үрчлэлт хийгдсэн гэрчилгээг хамт канондуулах шаардлагатай аж. Гэрчилгээ байхгүй бол Улсын бүртгэлээс лавлагаа авахыг анхаарууллаа.
Бүрдүүлэх материал:
- Гараар бичсэн өргөдөл / “Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь” гэж өргөдлийн толгойг бичээд өөрийгөө товч танилцуулан, оршин сууж буй хаягаа бичиж, хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ /
- Анкет /нийгмийн ажилтнаас авах/
- "E-Mongolia", хур системээс лавлагаа авсан тохиолдолд нотариат шаардлагагүй.
- "E-Mongolia", Хур системээс лавлагаагүй тохиолдолд: -Эхийн цахим үнэмлэхийг нотариатаар батлуулсан хуулбар
- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар / насанд хүрсэн хүүхэд байгаа бол иргэний үнэмлэхийг төрсний гэрчилгээтэй хамтад нь нотариатаар батлуулах /
- Өрхийн эмнэлгээс 18-аас доош насны хүүхдэд эрүүл бойжиж байгаа бичиг / А4 бүтэн цаасан дээр гаргуулах/
- Хүүхэд 16 нас хүрээд иргэний үнэмлэх авсан бол
- Иргэний үнэмлэхийн лавлагаа
- Төрсний гэрчилгээний лавлагаа
- Иргэний үнэмлэх захиалсан бол нарийн хуудас хавсаргана.
Нэг нас хүрээд нас барсан хүүхэд хамрагдах уу