Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн 2024 оны зургаадугаар сарын 15-нд гарсан.
Тус хэргийн шүүх хурал өчигдөр Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, П.Отгонбаатарт 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ.
П.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасан, "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах", мөн хуулийн 10.1.2.14-д заасан, "Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан" гэдэг зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.