СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-24

🔴С.Одонтуяа: Намрын чуулганаар УИХ, Засгийн газар том төслүүдээ хөдөлгөж чадсан нь үр дүн юм

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
15 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын анхны намрын ээлжит чуулган хаалтаа хийлээ. 

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:

-Энэ удаагийн УИХ-д салбар салбарын мэргэжилтнүүд орж ирсэн нь онцлогтой. 32 эмэгтэй гишүүнтэй болсон нь хүний эрхийн асуудал дээл дуу хоолойгоо хүргэхэд хүчтэй болсон. Өмнөх парламентаар хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлт үр дүнгээ өгч байна. Мөн алдагдалгүй төсөв баталж, төсөвт тааруулж ажиллаж, амьдарч, хэрэггүй зардлаа танах хэрэгтэй.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам маань тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр нухацтай ажилласан. Үзэл баримтлалаа батлуулаад хаврын чуулганаар өргөн барихад бэлэн болсон.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.