Завхан аймгийн Отгон суманд өчигдөр -48.8 градус хүртэл хүйтэрчээ.
Мөн энэ амралтын өдрүүдэд буюу 25-26-нд шилжих шөнө тус бүс нутгаар дахин -48.8 хэм хүртэл хүйтэн хонох урьдчилсан төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлж байна.
Завхан аймагт -50 хэм хүртэл хүйтрэх нь ховор бөгөөд онцгой тохиолдол юм. Тухайлбал, Монголын хамгийн хүйтэн бүс гэгдэх Тосонцэнгэлд сүүлийн 80 жилд тохиолдсон хaмгийн хүйтэн темперaтур болох -51 градус нь 1960-aaд онд энэ суманд бүртгэгдэж байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.