Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ерөнхий шүүгч Д.Ганзориг солигдоогүй үед нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй. Ерөнхий сайдыг огцруулах гээд ерөнхий зөвлөлийн гишүүдээ архидуулаад явж байхын оронд наад авлигачидтайгаа тэмц. Мега төслүүд захиргааны хэргийн шүүх дээр гацсан" гэх хатуухан үгийг чуулганы хуралдааны танхимд хэлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Одоо байгаа ерөнхий шүүгч Д.Ганзориг солигдоогүй үед нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй. Энэ бүх газруудын цаана нууцаар байранд орсон. СӨХ-той хуйвалдсан хүмүүс бүгд шүүгч нар байгаа. Шүүгч нар хэргээ ч шийдэж чадахаа больсон. Тийм учраас би парламентыг уриалж байна. Үүн дээр сонсгол хийх ёстой. Олон нийтийн мэдэх эрхийг хангах ёстой.
Шүүгч нарт хандаж хэлэхэд ерөнхий сайдыг огцруулах гээд ерөнхий зөвлөлийн гишүүдээ архидуулаад явж байхын оронд наад авлигачидтайгаа тэмц.
Мега төслүүдийн ард байгаа бүх шүүгчдийн асуудлыг нэг л өдөр парламент ярина гэдэгт би огт эргэлздэггүй. Шүүгч нар нь өөрсдөө авлигач тэд нар яаж авлигатай тэмцэх юм. Мега төслүүдийн ард байгаа бүх зүйл захиргааны хэргийн шүүх дээр гацсан. Тавантолгой цахилгаан станц шүүх дээр л гацсан.
Миний байр суурь бол Байгаль орчны яам газар олгох нь зохимжгүй гэж бодож байгаа. Зайсангийн отгуудаа яах вэ гэдгээ ярих л ёстой. Миний хувьд энэ отог гээд барилга барьсан асуудлаа нийслэлд өг гэж байгаа. Авлигатай тэмцээд эхлэхэд УИХ-ын гишүүд маань өөрсдөө өрөвдөөд, нөгөө талд орчихсон байдаг. Ингээд улсаараа 5,6 хүний гарт орчихсон. Нэг л мэдэхэд ганцаараа үлдчихсэн байдаг. Авлигатай тэмцээд эхлэхээр дарангуйлал тогтоох гээд байгаа юм биш үү? Эрх чөлөөнд халдлаа, хувийн өмчийг дээрэмдлээ гээд яриад эхэлдэг. Авлигатай үнэхээр тэмцмээр байгаа бол нэг талдаа гармаар байна. Үгүй бол больчмоор байна. Отог байшин болсон тохиолдолд ерөнхий төлөвлөгөө байх боломжгүй шүү дээ. Ерөнхий төлөвлөгөөг зөрчвөл ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь яс байж, үүнийгээ дагадаг л байх хэрэгтэй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Галч… аа өөрийгөө хичээ.
Шүүгчид, тэр дотроо Ерөнхий шүүгч гэгч нь МУ - ын ЕС Оюун-Эрдэнээс л лав давчихсан эрх мэдэлтэй ч юм уу даа. Ийм яриа хэдэн жилийн турш болж байна. Гэтэл УИХ болон МУ - ын Ерөнхийлөгч зэрэг төрийн өндөрлөгүүд нь уг нь шүүхэд өөрчлөлт хийж болмоор юм, яагаад чимээгүй байсаар байна вэ !? Бас төрийн 3 өндөрлөгүүд гэж ирээд л ярьдаг биз дээ, энэ 3 нийлээд "дийлж, хүч хүрдэггүй, дархлагдсан шүүх" - ээн өөрчлөх арга байна уу? Тэгж чадвал олон юм цэгцэрчихмээр харагдаад байдаг, гайхмаар юм даа !?
Зөв2 Авилгачидтай тэмцэх хэрэгтэй. Хууль шүүхийг цэвэрлье. Шаардлагатай бол жагсцгаая. Бид энэ авилгач бузаруудаас эрт салж үр хүүхэддээ зөв нийгмийг үлдээх ёстой. Авилга хүнд суртал улс төр дагасан хуйвалдаан газар авсаныг бүгд мэдэж байгаа. Ерөнхий сайдаас өөр хэн ингэж дуугарч чадаж байгаа юм. Энэ бол олон жилийн туршид шударга иргэдийн хувьд мөрөөдөл байсан шүү. Ерөнхй сайдад иргэдээс дэмжлэг хэрэгтэй байна.
eronhii saidaa ard tumen demjij baina elegdorjiin shuuhchidiig bugduug ni ogstruul
Шүүгч нарыг соль
Төрийн 3 өндөрлөг, ард түмнээрээ нийлээд тэр Ганзориг гээхийг буулгаж болох зэ.
Шүүгч нарыг солиоч. Буруу юм хийгээд байвал материалыг нь бүрдүүлээд ерөнхийлөгчид өг. Тэгээд хусч хаях хэрэгтэй.
Шүүх эрх мэдлийн байгууллага засгийн газрынхаа үгээр явах ёсгүй л дээ. Үгэнд нь орохгүй байвал ажлаа сайн л хийж байгаа юм байна. Шүүхийг харлуулах гэж мөн ч их үзэж байна даа...