Цагдаагийн байгууллагаас хүн амины хэрэгт сэжиглэгдсэн 39 настай Н.Оюунбаатарыг эрэн сурвалжилж эхэлжээ.
Тухайн этгээд нь галт зэвсэгтэй яваа бөгөөд Хөвсгөл, Булган, Орхон аймгийн нутаг дэвсгэрт байж болзошгүй аж. Содон шинж тэмдэг нь ногоон өнгийн үстэй дээлтэй, гадуураа ногоон эрээн куртиктэй, хар хөх өнгийн ноосон малгайтай, бор алаг өнгийн түрийтэй гуталтай, хар өнгийн мустанг-5 маркийн мотоциклтой яваа гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.