СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чимх мэдээ | 2025-01-23

🔴 Хуралдаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татъя!

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
10 цагийн өмнө

Улсын их хурлын намрын чуулган хаалтаа хийх гэж байна. Өнгөрсөн хугацаанд 11 удаа хуралдсан бөгөөд ирцээ гаргатал Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэг л удаа суусан байдаг байгаа. Суухдаа бас болоогүй ээ, “хоцорсон” гэдэг тамгатай хагас жилийг үдэх гэж байгаа аж.

Цэндийн Нямдоржийн хэлснээр Х.Баттулга угаасаа л “өөрт хэрэггүй бол хуралдаа суудаггүй” хүн. Өөрт нь хэрэгтэй гэдэг нь хэдэн зуун сая долларын том төсөл хөтөлбөрийн тухай ярих, эсвэл өөрийнх нь зүтгүүлж байгаа хуулийн төсөл байх юм бол хуралдаа суудаг гэдэг нь өнгөрсөн хугацаанд нэн тодорхой болсон зүйл.

Харин, анх удаа сонгогдсон С.Лүндэг хүү яагаад хуралдаанд суудаггүйг ёстой чөтгөр л мэдэх байх. Аавынхаа нэрийг алгасан өвөөгөөрөө овоглодог Лүндэг Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн туслах хийж байгаад “Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх” гэдэг статусаар УИХ-д нэр дэвшин Төвийн бүсээс сонгогдсон байдаг. Мань эр УИХ гэдгийг амралт гэж ойлгоод байна уу, эсвэл 2028 онд дахин нэр дэвшихгүй, нэр дэвшлээ ч жагсаалтад орчихно гэж бодоод байна уу, ямартай ч 11 удаагийн хуралдаанд нэг ч суугаагүй амжилтаар намрын чуулганыг өндөрлүүлж байна.

УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хуралдаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татдаг болохгүй бол болохгүй нь ээ таминь ээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.