“Иргэний нисэхийн салбар нар үзэхгүй нь бололтой. Мэргэжлийн бус, философич, улс төрч мэргэжилтэй хүн нисэхийн салбарт ирнэ гэдэг шилбүүр барьсан нэгэнд онгоцны удирдлага шилжүүлсэнтэй адил“ хэмээн нисэхийн салбарынхан халаглаж байна.
Философич, улс төрч мэргэжилтэй Б.Отгонсүхэд монголын төр өрөө төлж ханахгүй байна. Одоогийн Шадар сайд С.Амарсайханыг хотын дарга байхад Б.Отгонсүх хотын орлогч байгаад, буусныхаа дараа Замын-Үүдийн гаалийн дарга болоод явсан байдаг. Монголын гааль философичоор дутлаа гэхэд, тэрээр тун удахгүй Монголын төмөр замын дарга болж төмөр замчин болчихсон байдаг юм. Төмөр замчдыг “ажилгүй” болгосон тэрээр тэндээсээ үсрээд Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга болчихлоо.
Нисэхийн салбарт ямар нэгэн аваар, осол гарвал философич Б.Отгонсүх хар толгойгоороо хариуцах уу? Эсвэл түүнийг дарга болгон тавиад байгаа эрхмүүд хариуцах уу? Б.Отгонсүхэд ямар өртэй болоод гааль, төмөр зам, нисэхийн салбараар тоглуулж байгаа юм бол доо? Монгол ардын нам ингэтлээ боловсон хүчний нөөцгүй болчихно гэж баймааргүй юм даа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.