СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Ариунзаяа: Хохирогчид 10 сая төгрөг өгсөн. Дахиад 10 сая төгрөг нэхэхээр нь асуудлаа шийдэх гэж гадаадаас ирсэн

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
15 цагийн өмнө

Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяаг цагдаагийн байгууллагаас өчигдөр (2025.01.22) мэдүүлэг авахаар саатуулжээ. Түүнийг бусдын биед хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Б.Ариунзаяа нь шалгалтын явцад оргон зайлсан тул эрэн сурвалжилж, 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр олж тогтоон мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст авчирсан.

Яллагдагч А нь тогтоосон хугацаанд өөрийн өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөөр болж цагдаагийн хэлтсээс явсан" талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Энэ талаар Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа:

-Намайг шантаажилж байгаа хүмүүсийн бичлэг дээр “” гэж байгаа юм. Би шантаажны хэрэгт орчихсон. Миний хохирол учруулсан гээд байгаа охин надад “Чи бусдын толгой дээр кофе асгасан охин. Чамайг намайг зодсон гээд хэлэхэд хэн чамд итгэдэг юм” гэсэн. Ээж, эгчтэйгээ нийлээд надаас мөнгө авахаар шантааж хийж, 10 сая төгрөг авсан. Тэгээд долоо хоногийн өмнө “Аавынхаа оршуулгад чамаас болоод очиж чадахгүй байна. Дахиад 10 сая төгрөг өгчих” гэж хэлэхэд нь би асуудлаа шийдэхээр гадаадаас хүрээд ирсэн гэв. 

АН-ын Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаяр:

-Иргэн Б.Ариунзаяагийн өмгөөлөгч С.Содномдорж Хөвсгөл аймагт явж байгаа. Талийгаач хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр нас барахаас 20 хоногийн өмнө Ардчилсан намын хүний эрхийн хороонд хүсэлт гаргасан. Ингэхдээ “Өөрийг нь дарамтлах байдлаар охиныг маань заналхийлсэн. Тиймээс охиныгоо гадаад руу явуулсан байгаа. Чи миний охиныг харж хандаарай” гэдэг зүйл хэлсэн. Тиймээс АН-ын Хүний эрхийн хороо эрх нь зөрчигдсөн хүний төлөө явна гэв. 

Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн клубт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдсан. Шалгагдаж байхдаа оргон зугтсан тул түүнийг эрэн сурвалжилж байсан юм. 

Сануулахад, Б.Ариунзаяа нь бусдын толгой дээр халуун кофе асгаж, танхайрсан хэрэгт холбогдож байсан билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Оюунэрдэнэ
15 цагийн өмнө
116.206.83.106

Мэдэх юм алга хөөрхийдөө

Оюунэрдэнэ
15 цагийн өмнө
116.206.83.106

Одоо яанаа учран олдох байхаа

Зочин
14 цагийн өмнө
116.206.83.106

хүн ер нь зөв амьдрахгүй бол үр хүүхдээ ч буруу хүмүүжүүлж, өөрөө ч амь насаараа хохирч байна

khurelsukh HOOK
14 цагийн өмнө
116.206.83.106

Aa lalar AN-iig alaad ug mnai MAN uraa

Зочин
13 цагийн өмнө
116.206.83.106

yund ingej ywnaa adilhan ohin hvvhed negiigee dderelheed tegeed tom tom yumvyrihiin

Sis
12 цагийн өмнө
116.206.83.106

Аавгүй орчлонг аргадаж туулах биздээ.Хөөрхий охиныг ингэж зовоогоод хэнд хэрэгтэй гэж?Цаад охин нь түлэгдэж шалзарчихаагүй бол 10 саяыг авчихаад,ахиад 10 нэхдэг шуналын тулам шулам юм биш үү!!!

Зочин
2 цагийн өмнө
116.206.83.106

Авлигач хулгайчдаа барьж чадахгүй байж энэ охинд эр бяраа гаргах юм даа. Өмгөөлөгч нь сайн л хамгаалаасай даа. Цэцэг шиг сайхан охиныг гэрэлтэй сайхан ирээдүй хүлээж байгаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.