СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрийн өндөр албан тушаалтны аминд халдахыг завдсан В.Мөнхжаргалыг дахин шалгуулна

Нийтэлсэн
18 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
18 цагийн өмнө

Төрийн өндөр албан тушаалтны аминд халдахаар завдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан В.Мөнхжаргалд холбогдох хэргийг прокуроруудын бичсэн эсэргүүцлийг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хаалттай хэлэлцлээ.

Төрийн өндөр албан тушаал хашдаг хүнд халдахаар бэлтгэж байгаа тухай мэдээлэл Тагнуулын ерөнхий газрынхан авсны дагуу В.Мөнхжаргалд хэрэг нээн, Мөрдөн шалгах газарт нь шалгаад уг хэргийг үйлдэхээр бэлтгэсэн нь баримтаар нотлогдсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн аж. НПГ-ын хяналтын прокурор М.Улсболд, У.Анхжаргал нар дөрвөн хавтас, 975 хуудас бүхий, “Маш нууц” гэсэн тамга дарсан хэрэгтэй уншиж танилцаад Эрүүгийн хуулийн 19.3-2 дахь хэсгийн “Монгол Улсын төр, засгийг бусниулан доройтуулах зорилгоор улс төр, төрийн үйл ажиллагаатай нь холбогдуулан төрийн өндөр албан тушаалтныг хөнөөхийг завдсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж. 2024 оны арваннэгдүгээр сарын 6-нд тус шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалан урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хийгээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах захирамж гаргасан байна. Үүнийг нь прокурорууд "үндэслэлгүй" гэж үзэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн ч амжилт олсонгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээснээр ТЕГ-ын Мөрдөн шалгах газрын мөрдөгчид дахин шалгахаар боллоо.

Энэ хэргийн холбогдогч В.Мөнхжаргал төрийн өндөр албан тушаал хашдаг хэний аминд халдахыг завдсан, хэрхэн бэлтгэсэн нь тодорхойгүй байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ХУУЛЬЧ
17 цагийн өмнө
116.206.83.106

ШҮҮХ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ!

Зочин
15 цагийн өмнө
116.206.83.106

хохирогч нь хэн гэдэг нь мэдэгдэхгүй хэргээр ял оноогоод байх юм. тэгж болдог юм байхдаа.

Зочин
15 цагийн өмнө
116.206.83.106

хохирогч нь хэн гэдэг нь мэдэгдэхгүй хэргээр ял оноогоод байх юм. тэгж болдог юм байхдаа.

Зочин
7 цагийн өмнө
116.206.83.106

1932 онийг давтах гээд байгаа юм бишүү хэлмэгдүүлэлт ингэж эхэлдэг ба

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.