"Сайжруулсан түлшний үйлдвэрийг байгуулахдаа шинжлэх ухаанчаар хандаагүй учраас агаарын бохирдол буурахгүй байгаа юм" гэж УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа хэлэв.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:
-Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг минь өнөөдрийн удирдлагууд хууран мэхлэх замаар зөрчиж байна. Улаанбаатар хотод хэдий хэмжээний шахмал түлш түлэх нь зохих хэмжээ вэ гэдгийг ч гаргаж ирсэн тооцоо судалгаа ч алга байна. 200 мянган айл өрхийг 3 тонн шахмал түлш түлж, ийм үр дүн үзүүлж байна. 200 мянган тонн түлсэн тохиолдолд утаа бага байх боломжтой. 200 мянган айлын байрны урьдчилгаа 30 сая төгрөг. Ингээд тооцохоор 6 их наяд төгрөг. Гэтэл бид утаанд энэ байтугай их мөнгө зарцуулчихаад байгаа билээ.
Шахмал түлшний хоёр үйлдвэрийг шууд худалдан авалтаар авсан. Өөр өндөр хөгжилтэй орны үйлдвэрийг ашиглалтад оруулсан байсан бол өнөөдрийн энэ түвшинд хүрэхгүй байсан байх гэж бодож байна. Энэ үйлдвэр байгаль орчинд ээлтэй болж байж бид утаанаас сална.
Утаа хамгийн ихээр ялгаруулж байгаа гол цэг дээр коксжсон нүүрсийг 1 жилийн хугацаанд туршиж үзье гэвэл энэ зөв шийдвэр. Харин ийм бодлого хэрэгжүүлэхгүй байна шүү дээ. Сайжруулсан түлшний үйлдвэрийг байгуулахдаа шинжлэх ухаанчаар хандаагүй учраас агаарын бохирдол буурахгүй байгаа юм. Гэр хорооллын айл өрхүүд нэмэгдэж байгаа нь бодлогын алдаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.