СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-22

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Төрийн өмчийн компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах хуулийн хүрээнд Төрийн өмчит компаниудыг 40 хүртэл хувиар бууруулах, зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх, нэгтгэх, татан буулгах, нээлттэй компани болгох жагсаалтын гаргах зэрэг үндсэн чиглэлийг батална. 

Төрийн өмчит компанийг засаглалыг сайжруулах чиглэлээр "Эрдэнэс Тавантолгой" компанийг олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, зарим мэргэжилтэн, олон улсын экспертүүдийг урьж ажиллуулахаар өнгөрсөн хугацаанд ажилласан. Удирдах долоон албан тушаалтны тавд нь тавигдах шаардлагыг боловсруулсан байгаа.

Мөн Ерөнхий сайд Арабын нэгдсэн Эмират улсад хийсэн айлчлалын хүрээнд Бахрейн улсын сайн туршлагад үндэслэн "Business friendly" хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийгмийн даатгал, татварын шинэчлэлийг хийнэ. Түүнчлэн . Төрийн хүнд суртлыг бууруулах зорилгоор. Бизнесийн салбарынханд тулгараад байгаа асуудлуудыг долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. Үүнээс гадна УИХ-аар баталсан хуулийн дагуу 360 гаруй зөвшөөрөл хуульчлагдсан боловч зөвшөөрлийн тоо нэмэгдсэн. Өнөөдөр 400 гаруйд хүрээд байна. Зөвшөөрөл гэсэн нэргүй ч, "бүртгэнэ" гэдэг үгээр боомилох болсон. Иймд Казакстан Улсаас судалсан сайн туршлагаар "Зөвшөөрөл, мэдэгдлийн хууль"-ийг боловсруулахаар ажиллаж байгаа. . Бизнесийнхэн үйл ажиллагаа явуулахад хөрөнгө оруулалт, татварын орчин, төрийн хүн суртал, зөвшөөрлийн механизм зэргийг цэгцлэх зорилготой ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Энэ хүрээнд долоо хоног бүр бизнесийнхэнд тулгараад байгаа асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэнэ. Ажлын хэсгийн ахлагчийн хувиар МҮХАҮТ болон мэргэжлийн холбоодод хамтран ажиллах саналыг хүргүүлж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.