СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-22

🔴LIVE: Т.Пүрэвхатан: Дархан цаазат газар хууль зөрчиж барилга барьсан компаниудад торгууль тавих арга хэмжээ авна

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
2 цагийн өмнө

"Дархан цаазат газар хууль зөрчиж барилга барьсан компаниудад торгууль тавих арга хэмжээ авна" гэж “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын дарга Т.Пүрэвхатан хэлж байна.

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын дарга Т.Пүрэвхатан:

-Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгууд болон 2001-2022 он хүртэл 2300 нэгж талбар бүхий тусгай хамгаалалттай газар нутагт отоглох түр буудлах байрны зөвшөөрөлтэй холбоотойгоор барилга байгууламж барьсан асуудлын хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулж, барилгын хөгжлийн төв магадлал хийх, улсын комисс хүлээж авах эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэх асуудлыг нийслэлийн шуурхай штабын хуралд танилцуулсан.

Тусгай хамгаалалттай газар нутагт газар олгох нь анхнаасаа хууль зөрчсөн асуудал. Харин нэгэнт олгогдсон газарт орон сууц барьсан тохиолдолд  яах ёстой вэ гэдэг дээр хууль эрх зүйн орчинг хөндсөн. Зориулалтаа өөрчилж барьсан барилгад зөрчлийн арга хэмжээ авч явуулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа илэрхийлсэн.

Зураг төсөвгүй барилга байгууламж баригдаад дараа нь төсвөө нэмүүлэх асуудал гарч байсан. Одоо ийм асуудал гарахгүй гэж ойлгож байна. Хоёр жилдээ магадлалыг өөрчлөхгүй гэдэг хуулийн заалттай гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.