СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-21

🔴LIVE: Ж.Чинбүрэн: Сайжруулсан түлш нь түүхий нүүрснээс салах эхний алхам, дараагийнх нь хагас коксжсон үйлдвэр юм

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
5 цагийн өмнө

-УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос утааны асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулсан. Тус хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг болон ажлын хэсгийн шинжээчид “Тавантолгой түлш” компанийн төв үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Тавантолгой түлш” ХХК-ийн Төвийн үйлдвэрийн ашиглалтын инженер Г.Сундуй:

-Сайжруулсан түлшинд 2018, 2019 онд Хятад цавуу хэрэглэж байсан бол одоо Монгол үйлдвэрийн цавуу хэрэглэж байна. Барьцалдуулагчийн хувьд өмнө нь хэрэглэж байсан барьцалдуулагчаа үйлдвэртээ хэрэглэж байгаа. Үйлдвэрлэлийн хувьд өмнөх горимоороо ажиллаж байна.

Хатаалтын хувьд, хатаагчаас гарч буй гадна температур нь 60-70 градус, дотор талын чийглэг нь 8-10 хувийн чийгшилттэй байна. Хатаалтын температур нь 140 градустай.

Манай үйлдвэрийн хувьд цаанаас ирсэн цавуу, барьцалдуулагч, нүүрсийг ашиглаж, сайжруулсан түлшийг технологийн дагуу үйлдвэрлэж байгаа.

Манай үйлдвэр хоногт 900-1000 тонн шахмал түлш үйлдвэрлэж байгаа. Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд нийлүүлж байна гэв.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Үйлдвэрлэлийн процесст өөрчлөлт гараагүй гэдгийг шахмал түлшний үйлдвэрийн инженер, технологийн ажилчид хэлж байна. Манай залуучууд түүхий нүүрснээсээ салахын тулд 2018 оноос хойш тогтвортой ажиллаж байгаа нь сайшаалтай юм. Нөгөө талдаа үйлдвэрт ажиллаж буй ажилчдын эрүүл мэндийн асуудалд анхаарах шаардлагатай харагдаж байна.

Түүний дараагийн алхам бол гал түлэхгүй байх. Гал түлэхгүй бол утаагүй л болно шүү дээ.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд аль шугам дээрээ бид саатаад байна гэдгээ тодорхой болгох ёстой. Үйлдвэрийн процесст өөрчлөлт ороогүй юм байна. Барьцалдуулагч бол солигдоод байна. Энэ талаар эрдэмтдийн дуу хоолойг маргааш хүргэнэ. Маргаашийн дэд хэлэлцүүлгээр технологийн асуудал ярина. Технологийн процесс дээр ямар алдаа гарч байна. Шахмал түлшинд орж байгаа барьцалдуулагч нь ямар байгаа юм гэдгийг бид шинжилж, судалж чадаж байгаа юу гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Дээрээс нь зуух нь шаардлага хангаж байна уу гээд маргаашийн хэлэлцүүлгээр ярина гэлээ. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

Чойжилсүрэнгийн.туршилтийн.тухай.яриж.болохгүй.юмуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.