Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг шалган судлах, холбогдох санал дүгнэлт, шийдвэрийн төсөл гаргах үүрэг бүхий Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан дараах мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл эхлээд найман жил болж байна. "Эрдэнэс Монгол"-оос урсгал зардалдаа зориулж зээл авсан. 12 тэрбум төгрөгийн зээл одоогоор аваад байгаа. "Хэдэн хувийн хүүтэй хэдэн төгрөгийн зээл авсан бэ?" гэхээр захирал нь өөрөө мэддэггүй. Төслийг хэрэгжүүлэх явцад бүх ажлаа дөрвөн хэсэгт хуваасан. Нийтдээ найман жил болж байхад ашиглалтад ордоггүй үйлдвэр. Үүний дөрвөн жил хоёр сарыг зөвхөн "тендерийн үнийг бууруулж өгөөч ээ" гэдэг гуйлгад зарцуулсан.
Дөрвөн багц ажлаас дууссан ганц ажил нь иргэний байгууламж. Оффис, эмнэлэг ажилчдын байр дууссан. Бусад нь бүгд дуусаагүй.
1,2 тэрбум ам.долларын зээлээс 268 сая ам.доллар ашигласан. Ашиглаагүй зээлдээ 0,5 хувийн хүү, ашигласан зээлдээ 1,78 хувийн хүү төлдөг. Дахиад нэмж авах зээлдээ хүү төлнө.
“Нэмж зээл авахыг яаравчлах хэрэггүй. Дахиад сайн судалъя” гээд хэлэхээр, сайд нар нь “Энэтхэгүүд хаяж явах гээд байна шүү дээ” гэдэг.
Энэ төсөл БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад хийж байгаа бизнес. Тэгэхээр үйлдвэр баригдахгүй байх тусам л Энэтхэг Улсад ашигтай.
Гэрээний нөхцөлөөр 36 сарын дотор үйлдвэрийг барьж дуусгахад манайд түүхий эд байхгүй.
Дорнод аймгийн Тамсагбулагт газрын тос олборлож байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петро чайна Дачин тамсаг" компанитай манай улс бүтээгдэхүүн хуваах гэрээгээр газрын тос авч, бензин үйлдвэрлэх гэж байна. Гэтэл олборлолт нь хүрэхгүй гэдэг асуудал гараад ирж байгаа юм гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ашиглаагүй зээлэнд хүү төлдөг хаанахын ёс вэ
Бүтэлгүй тэгээд шуналтай хүмүүсийн гарт өгсөний гай энэ дээ