СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-21

Сонгинохайрхан дүүргийн иргэд өөрт ойр хорооноосоо төрийн үйлчилгээ авах боломж бүрдлээ

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
5 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Э.Батшугар Сонгинохайрхан дүүргийн бүх хороонд "ХУРДАН" цэг, киоск төхөөрөмж, иж бүрэн компьютер, хурууны хээ уншигч гардуулан өглөө.

Ингэснээр нийслэлийн хүн ам олонтой томоохон дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн нийт 43 хороонд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйлчилгээг нэвтрүүлж партизан, эмээлт, найрамдал, орбит, тахилт гэх мэт төвөөс алслагдсан хороодын иргэд төрийн үйлчилгээг хорооны байрнаасаа авах боломж бүрдлээ. “ХУРДАН” цэг байгуулагдсанаар иргэд төрийн 451 төрлийн үйлчилгээг нэг дороос, цаг алдахгүй, хүндрэл чирэгдэлгүй, харьяалал харгалзахгүй авах боломжтой болж байгаа юм. 

Мөн УИХ-ын тогтоол гарч төрийн цахим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд операторын горимоор хүргэх цэгийг аймаг, сум, нийслэл, дүүрэг, хороонд байгуулахаар болсон. Монгол Улсад Төрийн цахим үйлчилгээг гар утасны e-mongolia аппликейшн, портал сайт, операторын горим “ХУРДАН” цэг, киоск машин, хөдөлгөөнт “ХУРДАН” цэг, 24/7 цагийн өөртөө үйлчлэх цэг зэргээр хүргэж байна.

Тус цэг нь нийслэлд 6 дүүргийн 108 цэг, 21 аймгийн 295 цэг, хилийн чанадад 31 улсад 47 цэг, Монгол шуудан ХК, цахилгаан холбоо ХК-ийн байр зэргээр нийт 486 цэгээр иргэдэд төрийн цахим үйлчилгээг хүргэж байгаа бөгөөд нийслэлд 297,584 үйлчилгээ, орон нутагт 679,968 үйлчилгээ, хилийн чанад 9,019 үйлчилгээ, Монгол шуудан ХК-ийн салбарууд 24,207 үйлчилгээ, Монголын цахилгаан холбоо ХК-ийн салбарууд 21,861 үйлчилгээ буюу нийт 1,041,945 үйлчилгээг иргэдэд үзүүлсэн байна.

Мөн Ингэснээр цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрч иргэдийг төрийн байгууллагууд хооронд олон дахин явуулдаг хүнд суртал учруулдаг байдлыг зогсоох боломж бүрдсэн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.