Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хараат бус гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч зэрэг албан тушаал хашиж байсан Г.Цог-Өрнөхөд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт хийлээ.
Яллагдагч, тэдний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу уг хэлэлцүүлгийг тус шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр удирдан явуулаад хавтаст хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд Г.Цог-Өрнөхөд холбогдох хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурлыг энэ сарын 27-ны 13.30 цагт хийхээр товлосон байна.
Түүнийг насанд хүрээгүй хөвгүүнийг садар самуунд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй гэж буруутгаж Эрүүгийн хуулийн 12.2-1 дэх заалтыг үндэслэн 2023 оны аравдугаар сараас шалгаж, тухай үедээ хууль сахиулах байгууллагынхан хойшлуулшгүйгээр баривчилж, улмаар яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн хорьж байсан билээ. Хан-Уул дүүрэгт оршин суудаг 15 настай хүүг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдуулан ар гэрийнхнийх нь гаргасан гомдлын дагуу Г.Цог-Өрнөхийг шалгаж эхэлсэн юм. Тэрбээр фэйсбүүкт хуурамч хаяг нээж 15 настай хүүтэй танилцан, улмаар хууран мэхэлж автомашиндаа суулган авч яваад ёс бусаар бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй хэрэгт сэрдэгдсэн байдаг. Түүнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 12.2-1 дэх хэсгийн “Хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн шинжтэй тодорхой үйлдэл хийсэн, эсхүл хохирогчоор хийлгэж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ёооо Аймаар юм бэ. Захирал хүн ийм муухай юм хийгээд явдаг байнашдээ Хүүхдүүдийг зүгээр байлгаачээ. Шүүгээд Ялла энэ бузрыг
Ажнайн боссын цавьны зураас.Гэмгүй гээд гараад ирвэл хэн ч итгэхгүй.Харин ч мөнгөтэй ах нь ялаас мулталж насаар нь ТУЗын дарга хийлгэж нүүрсээ шаах гэж байна л гэж ойлгогдоно.Үнэн нь тэр юм чинь
Ямар шижгийн гомо, федафил хог новш вэ. Насаар нь шоронд нь хий. Гарж ирээд цуврал алуурчин болно ийм заваан юмнууд. Пээ пизда тэгээд удирдах албан тушаалтан шүү. Манай дарга нарт ийм юм их байдаг гэж цуураад байдаг үнэн л юм байна л даа.
Бузар адагын новш вэ гаж донтоны боовыг нь таслах юмсан