СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-21

Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө эсрэг дөрөв дэх жагсаалын “гал”-ыг тавьсан уу?!

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 цагийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд энэ албан тушаалд томилогдож байв. Түүнийг анх Ерөнхий сайдаар томилогдоход л “Томилолтын хугацаа нь зургаан сар” гэж ярьж байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эхлүүлсэн хугацааг зургаан сараас нь хойш залгасан. Тухайн үед COVID-19 гээд иргэдийн хөл хориотой, улсын хил хаалттай, эдийн засаг хасах заачихсан байсан. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ шиг дөнгөж хоёр дахиа УИХ-ын гишүүн болсон улстөрч тэр үеийг даагаад гарна гэдэгт итгэх хүн байгаагүй хэрэг л дээ. Харин тэр явсаар байгаад өнөөдрийг хүрэв.

Гэхдээ өнгөрсөн жилүүдэд түүнийг эсэргүүцсэн гурван ч том жагсаал боллоо. Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцсэн идэвхжилүүдийг эргэн харвал их сонин зүйл харагддаг.

Цаг хугацааны хувьд нэг бол Хөгжлийн банк, нүүрсний хулгай, нөгөө бол Францын “Орано майнинг” компанитай ураны гэрээ, Хятадын “Чайна энержи” компанитай хил холболтын талаар тохирох үетэй давхацдаг. 

Л.Оюун-Эрдэнэ бүр 2019 оны намар ЗГХЭГ-ын дарга байхдаа Хөгжлийн банкны хэргийг гаргаж ирж байв. Тэрээр “ЗГХЭГ-аас Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандаж хоёр албан бичиг явуулж байна. Төрийн эрх ашиг хохирвол эрх ашгийг хамгаалах хуулийн этгээд хэн бэ гэдэг нь маргаантай явж ирсэн. Үүний цаана төрийн өмч үргүй зарцуулагдаж, нийтийн эрх ашиг хохирсоор байна. Үүний нэг жишээ нь Хөгжлийн банкны зээл болж байна. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Төрд хохирол учирвал үүний хойноос хөөцөлдөж хохирлыг барагдуулдаг байгууллага хэрэгтэй байна. Энэ чиг үүргийг одоогоор прокурорын байгууллага хариуцдаг. Тиймээс Засгийн газар анх удаа энэ асуудлаар хандаж байна” гэж байв.

Дараа нь 2022 оны хавар “Хөгжлийн банкны асуудлыг цэгцлээд “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой асуудлыг гаргаж тавина. Тус компанид маш олон охин компаниуд бий. Тус бүрд нь ТУЗ-ийн гишүүд бий. Тэнд төрөөс гадна хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Тэр ажлын хэсэгт Сангийн яам, ЗГХЭГ-аас төлөөлөл оролцсон. .

Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентын гишүүд холбогдсон байгаа. А.Адъяасүрэнгээс эхлүүлээд. Цаана нь маш олон нөлөө бүхий лидер гарч ирнэ.

Баяннуурт байгаа зарим нөлөө хүмүүстэй холбогддог. Татвар төлдөггүй хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг арав гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ. Тун удахгүй маш олон автомашинуудын жагсаал болно. үүнд олон нийт бүү автаасай гэж хүсэж байна” гэсэн юм.

Ингээд . Улмаар Л.Оюун-Эрдэнийг огцруулах уриатай жагсаалууд цувсан.

Өнгөрсөн оны сүүлчээр Шанхайд “Чайна энержи” компанитай хэлэлцээр баталгаажих үед энд улс төр бужигнаад эхэлсэн. Удалгүй УИХ-аар “Орано майнинг”-ийн гэрээ ороход улам ширүүссэн. Тэгсээр бас жагсаал болсон. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны зээлийн эздийг зарлахад, нүүрсний хулгайг сөхөхөд, сая “Орано майнинг”, “Чайна энержи”-гийн гэрээ яригдахад л эсэргүүцэл гарч ирж байх жишээтэй. Уг чанартаа тэр нь Л.Оюун-Эрдэнийг гэхээсээ авлигын эсрэг томоохон арга хэмжээ, эсвэл том төслүүд хөдлөх цаг үетэй давхацдаг. Үүнийг олон нийт хараад эхэлчихсэн байна.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсноос хойш түүнийг эсэргүүцсэн дөрөв дэх жагсаал удахгүй болж магадгүй. Яагаад гэхээр ХЗДХ-ийн сайд ийн яриад байгаа “Хөрөнгө хураах хууль”-тай холбоотой аж. Тэр нь хууль бус буюу авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг хураах агуулгатай хууль юм.

Тэр . Учир нь 2019 онд тухайн үеийн АТГ-ын дарга “Намайг АТГ-ын даргаар томилогдож ажилласнаас хойшх хоёр жил 10 сарын хугацаанд авлигын индекс 72 байснаа 83, 103, энэ жил арай дээр 93 болсон. Энэ индекс олон үзүүлэлтээр гардаг. Үүнд хамгийн их саад болсон зүйл нь баахан бондуудыг гаднаас зээлж аваад, тэрийгээ баахан замбараагүй үрчихээд, өнөөхөө . Энэ нь олон улсын бүх байгууллага дээр очоод үндсэндээ Монголын нэр пад хар болсон. Энэ 33 их наяд дээр гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж болохгүй, хаалттайгаар Татварын ерөнхий газарт нууцлалтай байгаа. Үүнийг Ерөнхий прокурорын зөвшөөрсний дагуу АТГ тоонуудтай хальт танилцсан. 33 их наяд гэхээр ямар их хөрөнгө билээ. Энэ нь өөрөө олон улсын байгууллага, ялангуяа эдийн засгийн чиглэлээр хамтарч ажиллаж байгаа байгууллагуудын дургүйг маш их хүргэсэн” гэж УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байх үед УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар болон Р.Гончигдорж, С.Баярцогт, Б.Наранхүү нарын гишүүд уг хуулийн төслийг идэвхтэй сурталчилж байв. Тэр утгаараа, энэ нь Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь хэлснээр “гал” авна. Аваад эхэлсэн ч байх шиг байна.

Ер нь бол, Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь эсэргүүцсэн гурван ч том жагсаалын ард гарчихсан.

Түүнчлэн дээрх жагсаалуудыг зохион байгуулж, санхүүжүүлэгчид ил болж, жагсаалын дараа Монгол Улсын хуулийн өмнө очдог. Жагсаалд Л.Оюун-Эрдэнэ ялаад, жагсаалаас хожоод байгаа дүр байдал ажиглагддаг. Тий­мээс зарим нь түүнийг “Жагсаал хий­гээд байна” гэж хардаж ч байсан юм.

Жагсаалаас гадна шүүх байгууллагын удирдлагын түвшинд Л.Оюун-Эрдэнийг огцруулах талаар яригдаж байв. Яригдах ч гэж дээ, оролдлого гарч байлаа.  ШЕЗ-ийн гишүүд 2023 оны дөрөвдүгээр сарын 17-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцох асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд тавих эсэхийг хэлэлцсэн байдаг. “Хариуцлага тооцно” гэдэг нь “Огцруулъя” л гэсэн үг. Энэ саналыг хуралдаанд оролцсон есөн гишүүний зургаа нь дэмжиж, гурав нь татгалзаж байжээ.

Ташрамд хэлэхэд, “Нүүрсний хулгай” гэж яллагдаад явж байсан хүмүүсийн сүүлийн хэдэн шүүх хурлын шийдвэр “Нүүрсний хулгай байгаагүй” гэсэн зүүлттэй гарах болсон. Ерөөсөө, том төслүүдийн 60 хувь шүүх дээр гацсан, мөн тэдгээрийн сонгон шалгаруулалтын 70 хувь нь шүүх дээр шийдэгдсэн гэх “статистик” бас анхаарал татна.

Нөгөөтэйгүүр, ШЕЗ-ийн хуралдаанаар Ерөнхий сайдад хариулцлага тооцох асуудал ярьсан шиг “Хөрөнгө хураах хууль” ярьсан ХЗДХ-ийн сайд ийг Үндсэн хуулийн Цэцэд өгөх гэж талаар нэр бүхий “тал”-ууд ярьж байгаа аж. Гэсэн ч өдгөө 2024 оны УИХ-ын сонгуулийн дараах гурван намын хамтрал бөхжиж, тэр хэрээр дээрх намын “шинэ үе”-ийнхэн нам харгалзалгүйгээр нэгдэж чаджээ. Яагаад гэвэл, тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ижил байр суурьтай болсон нь илэрхий харагдах боллоо. Түүний илрэл нь энэхүү авлигын эсрэг идеалогид суурилж буй Хөрөнгө хураах хууль болж байгаа юм. Тэдний хувьд шүүх хийгээд Үндсэн хуулийн Цэцээс айж зорилго, шийдвэрээсээ ухрахгүй л болов уу. Учир нь, тэдэнд айх шалтаг буюу нээнтэг байхгүй юм.

Түүнчлэн Ерөнхий сайдыг огцруулах санаачилга бас УИХ-аас гарч болно. Гэхдээ УИХ-ын 126 гишүүний 70 хувь нь шинэ хүмүүс болж өөрчлөгдсөн. Тэдний тухайд “Анхны чуулганаараа том төслүүдийг хөдөлгөх түүхэн шийдвэр гаргасандаа сэтгэл хангалуун байгаа” гэдгээ олонх нь хэвлэлүүдэд ярьж байна. Тэр утгаараа, УИХ ч мөн адил авлигын эсрэг, бас том төслүүдийг хэрэгжүүлэх байр суурьтай байгаа нь тодорхой харагдаж байгаа юм.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 12 (7508)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BAT
1 цагийн өмнө
116.206.83.106

Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.