СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-01-20

🔴LIVE: Ц.Туваан: Газрын тосны үйлдвэрийг төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулахын тулд санхүүжилтийг нэмэхээс өөр аргагүй

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
2 цагийн өмнө

"Газрын тосны үйлдвэрийг төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулахын тулд санхүүжилтийг нэмэхээс өөр аргагүй. Зээлийн хэлэлцээр соёрхон баталсны дараа дөрөвдүгээр багцын ажил эхэлнэ. Ингээд 36-38 сарын дараа газрын тосны үйлдвэр ашиглалтад орно" гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлж байна. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-Ковидоос хойш бүх л бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Гишүүд юу зээлийн төлбөрийн хяналт болон нэмэгдэж байгаа зээлийн зарцуулалтын талаар тодруулж байна. Ажлын хэсэгт мэдээлэл өгч байна. Зээлийг нэмэгдүүлэх асуудлыг 1.6 жилийн хугацаанд харилцан ярьж байж шийдүүлсэн. Одоо үүн дээр цаг хугацаа алдах юм бол ахиад үнэ нэмэгдэж, хугацаа алдана гэдгийг УИХ-ын гишүүддээ өгч ажиллаж байна.

Харин Энэ хооронд тоног төхөөрөмжийн үнэ нэмэгдэнэ гэж тендерт шалгарсан компаниуд хэлээд байгаа юм.Цар тахлын дараанаас ажиллах хүч, тээвэр, тоног төхөөрөмжийн үнэ өссөнтэй тус зээл нэмэгдэхээр байна.Газрын тосны нөөц 19,21-р талбайд геологийн 302 сая тонн гэсэн тооцоо бий. Үүнээс яг ашиглах нөөцөө 41 сая тонн гэж гаргасан. Өнөөдрийн байдлаар 10 сая тонн түүхий нефтийг олборлоод экспортод гаргаад борлуулсан. Үүнийг жилд тооцоход 20-30 жил ашиглана. Зээлийн хэлэлцээр соёрхон баталсны дараа дөрөвдүгээр багцын ажил эхэлнэ. Ингээд 36-38 сарын дараа газрын тосны үйлдвэр ашиглалтад орно гэж бодож байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.