СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мэдээллийг бусдад өгсний хариуд хахууль авчээ

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 цагийн өмнө

Прокурорын байгууллага эрүүгийн 202 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.       

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал

-Нийслэлийн прокурорын газраас Эрүүл мэндийн төвийн албан тушаалтан Б.Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-“Эрдэнэс таван толгой” ХК-ийн албан тушаалтан Г.А нь тус компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээгээр хамтран ажилладаг , мөн “Эрдэнэс таван толгой” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээгээр хамтран ажиллаж буй хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
-Гадаад худалдаа, ашигт малтмал ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК нь хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.