СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-20

“Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын Академи”-ийн үйл ажиллагааг зогсоолоо

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 цагийн өмнө

“Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын академи”-ийн үйл ажиллагааны талаар түүний хүү Ц.Зориг, үүсгэн байгуулагч Ц.Жамбалсүрэн, Л.Хайсандай зэрэг эрдэмтэд мэдээлэл хийлээ.

“Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын академи”-ийн тэргүүн Ц.Зориг:

-2009 онд Ю.Цэдэнбалын академийг үүсгэн байгуулж байлаа. 1980-1990 онд миний эцэг Ю.Цэдэнбалын эсрэг гүтгэлэгт үйл явдлууд өрнөж байсан. Тиймээс 25 жилийн өмнө аавынхаа нэр төрийг сэргээж, түүний үүх түүхийг залуу үеийнхэд ойлгуулж, мэдүүлэх үүднээс тус академийг үүсгэн байгуулж байсан юм. Өнгөрсөн хугацаанд маш их ажлуудыг өрнүүлсний үр дүнд миний аавын нэр хүнд сэргэж, ард иргэд түүний ямар энэрэнгүй Монгол Улсынхаа төлөө сэтгэлтэй хүн гэдгийг мэдэрсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол нэг хүний түүх бус Монгол Улсын түүх гэдгийг ойлгуулсан явдал нь түүхэн ач холбогдолтой гэж бодож байна.

Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд Ю.Цэдэнбалын академийн зарим гишүүд зүй бус үйл ажиллагаа явуулсан тохиолдол гарсан байна. Академийн зарим гишүүд үйл явдал зохион байгуулах нэрийн доор хандив цуглуулж, тус цугласан мөнгө юунд зарцуулагдсан нь мэдэгдэхгүй байна. Академийн үйл ажиллагааг санхүүжүүлэх нэрийн доор цуглуулсан гэж сонссон. Би энэ мөнгийг хаана байгааг мэдэхгүй гэдгээ хэлье.

Тиймээс гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Манлай Х
2 цагийн өмнө
116.206.83.106

Сайн хүний нэрийг ес худалдаж иддэг гэдэг. Энэ хүмүүс ер нь яахаараа ийм болдог байна вэ, юм л бол идсэн, уусан... гэсэн үг яриа, хэл ам хэзээ ч тасрахгүй юм аа!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.