СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Ногоон автобус"-ны хэргийн гэм буруугийн шүүх хурал дахин хойшилжээ

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

"Ногоон автобус"-ны хэргийн гэм буруугийн шүүх хурал дахин хойшилжээ. 

А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох "Ногоон автобус"-ны хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох товтой байсан ч дахин хойшилжээ.

Шүүх хурал өмнө нь долоон удаа хойшилсон. Хамгийн сүүлд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 16-нд товлогдож, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх хурал давхацсан зэрэг шалтгаанаар хойшлуулж байсан юм.

Хэргийг эргэн сануулахад, авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний улмаас улсад нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.